Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах үгийг хэллээ.
Тэрбээр "Мэдээлэл хэдийчинээ нээлттэй байна, төдийчинээ гүтгэх эрх чөлөө хаагддаг. Хэвлэл мэдээллийнхэнд өөрөө дампуурах эрх чөлөөг нь өгмөөр байна. Буруу юм хийвэл, олигтой юм хийхгүй бол дампуурдаг. Эсвэл эрх мэдэлтнүүдтэй үзэж тарвал хаагддаг. Тиймээс дампуурах эрх чөлөөг нь өгмөөр байна. Эх сурвалжаа нууцлах заалт орж байгаа нь сайн. Буруу зүйлс байна. Хэвлэл мэдээллийн редакц татвар төлдөг байх ёстой. Татвар төлдөггүй рийл хийж, бичлэг тасалдаг газар олон байна" гэлээ.