УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд О.Алтангэрэл гишүүдийн асуултад хариулт өгч, үг хэллээ.
Тэрбээр "Хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө сэтгүүлчдийн дунд дөрвөн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. ОУ-ын байгууллагатай хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн. Байгууллагын талаар бага оруулах гэж хичээсэн. Ямартай ч эрх зүйн зохицуулалтын үндсийг нь тавьчихъя. Гомдол гаргаж байгаа хүн хэвлэл мэдээллийн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад хандаж болно" гэв.