УИХ-ын гишүүн П.Сайнзориг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хэвлэл мэдээллийн салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулахаас өөр замгүй. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллага байгаа. Гэхдээ жижигхэн салбар шүү дээ. Төр юу хийх гэж байгаа, юуг хийж байгаагаа олон нийтэд түгээх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй" гэв.