Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" утга зохиолы дугуйлан уран зохиолд элэгтэй оюутан, залуусыг эгнээндээ нэгтгээд даруй 10 жилийн хугацааг өнгөрчээ.
Тэд 10 жилийнхээ ойг тохиолдуулан дугуйлангийн гишүүдийнхээ шилмэл шүлгүүдийг нэгтгэсэн ХОЁР дахь антологи болох “МӨР” шүлгийн түүврийг хэвлүүлсэн байна. Уг түүврийн нээлт энэ сарын 26-ны бямба гарагт 17.00 цагаас УИД-ын 7 давхарт "New York Empire" ресторанд болох тул уран зохиол, яруу найраг, урлагт дурлагч хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тэд 2020 онд таван жилийн ойгоороо “Дөт” нэртэй анхны антологио хэвлүүлсэн юм. "Мөр" номын нээлтэд нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай.