Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ХЗДХ-ийн яамд бүртгэлгүй байгаа, хянагдаагүй 850 журмыг шууд хүчингүйд тооцох шийдвэр гаргасан. Захиргааны хэм хэмжээний аагтын бүртгэлтэй байгаа гүйцэтгэх эрх мэдлээс баталсан 2500 журмыг хоёр дахин багасгах шийдвэр гаргалаа. 2000 журмыг хүчингүй болгох шийдвэр гарч байна. Улс төрийн шийдвэрийн хүрээнд Засгийн газар болон яамдуудаас батлах журмын хамгийн дээд хэмжээг 500 байхаар тогтоолоо. Энэ асуудал хэд хэдэн үндсэн хуулийн асуудлыг үүсгэж байна. Тухайлбал, хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлдэг. Олон журмуудаар дамжуулж иргэдэд хүнд суртал үүсэж байна гэдэг асуудлыг шийдвэрлэж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан дээрх журмуудыг хуульд тусгах шаардлагатай учир ажлын хэсэг байгуулагдлаа. ЗГХЭГ-ын дарга ахална" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)