УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Гурил бол иргэдийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн. Мөн Монгол Улсын стратегийн хүнсний бүтээгдэхүүн. Иймд онцгой анхаарал хандуулах шаардлага бий. Төрөөс олгож буй бодлого яагаад ялгартай хандсан бэ. Хэрэглэгчээ бодсон шийдвэрүүд гаргах ёстой. Зээлийнхээ өрөнд гурилын үйлдвэрээ хураалгачихсан үйлдвэрүүд байна.
Тариалалт хэцүүдлээ гэж яриад байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд тариалангийн салбараа яаж дэмжсэн юм бэ. Хууль, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна" гэв.