2025 онд Сүхбаатар дүүргийн түүхт 60 жил тохиож байна. Энэ түүхт ойгоо Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хороо нь 4 удаагийн ялалт, амжилтаар угтаж байна. Энэ ялалтын гол үндэс болсон гишүүд дэмжигчидээ хүндэтгэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам 4000 гаруй гишүүд дэмжигчидтэй. Үүнээс өнөөдрийн энэхүү арга хэмжээнд 1-20 дугаар үүрийн 1200 гаруй гишүүд, дэмжигчид оролцож байна.
Бидний энэхүү арга хэмжээнд урилгаар Улсын Их Хурлын гишүүн Хөххүүгийн Болормаа, Цэндийн Баатархүү, Сүхбаатарын Эрдэнэболд, Очирбатын Амгаланбаатар, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирдлага, 24 үүрийн дарга оролцож байна.
Өнөөдрийн уулзалт, арга хэмжээний гол зорилго бол гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажиллах, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулах юм.