-
2016 оны 8 сарын 24
Золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ
-
2016 оны 8 сарын 24
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр 2016 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Энэ оны Төсвийн тодотголоор хэний цалин багасаж, ямар халамж зогсож, яаж өөрчлөгдөхийг 24 баримтаар хүргэе.
-
2016 оны 8 сарын 24
Өнөө, маргаашдаа нийт нутгаар эрс сэрүүснэ
-
2016 оны 8 сарын 24
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг танилцуулж байна
-
2016 оны 8 сарын 24
...Зардлыг танана, тансаглалыг зогсооно уриатай ажиллаж байгаа өнөө үед дарга нар зөвхөн “Ард түмний бүсийг чангалах” уриатай ажиллаж байна гэхэд хилсдэхгүй нь. Харин зардал таналтын эсрэг Хотын дарга Су.Батболд “ажиллаж” байна..
-
2016 оны 8 сарын 24
Хоорондоо эвтэй найрсаг амьдарцгаана. Хэрүүл шуугиан, хулгай дээрэм ховор, амьдрал хэвийн тайван үргэлжилнэ. Хүүхэд бид ах зах хүнээс айна, маш дуулгавартай, хичээл сургуульдаа явна. Худал ярих, хулгай хийнэ гэдгийг мэдэхгүй мөн ч дэгтэй хүмүүжлийг ахмад үеийнхэн маань тархи толгойд минь бат суулгаж өгсөн байгаа юм.
Аймгийн төвд Буянт голын гүүрийн доохно хоршоодын холбооны харьяа ноосны хэрэм гэж ноос угааж дэлгэж хатаадаг газар байх, ноосны ажилчид улирлаар ажилладаг зуны гурван cap голын усан дотор зогсч ноосоо гараараа угааж ажиллана. Ажил хүнд гэсэн үг яриа үл гаргана, би улсын ажил хийж байна үнэн сэтгэлээсээ сайн ажиллах ёстой гэсэн ухамсрыг биедээ шингээж чадсан хүмүүс ажилладаг. Хатаасан цав цагаан их ноосоо цагаан нуурын дамжлага баазаар Зөвлөлт улсад гаргадаг байлаа.
-
2016 оны 8 сарын 24
Өнгөрөгч долоодугаар сарын 20-ноос эхлэн жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар зургаадугаар сард жолооны курс төгссөн төгсөгчдийн жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж. Тодруулбал жолооны үнэмлэхийг “Смарт солушин” компани хэвлэж байгаа бөгөөд иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа аж.
Замын цагдаагийн газарт жолооны үнэмлэх шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулах хүсэлтэй 40 мянга гаруй иргэний жолооны үнэмлэх хэвлэх аж. Үүнээс одоогийн байдлаар дөрөв, тавдугаар сард жолооны курс төгссөн 20 мянга орчим төгсөгчид үнэмлэхээ авсан байна.
-
2016 оны 8 сарын 24
Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьжээ. Тодруулбал гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа нь наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо буюу Монгол Улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол хаалтын арга хэмжээ нь энэ сарын 24-ны өдөр Улаан-Үд хотод болох аж.
Энэ үеэр гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах, ашиглах замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд ярилцаж, шийдэлд хүрэх гэнэ.
Тус цуваанд жолооч нар болон албаны төлөөлөл болсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван улсаас ачаа тээврийн есөн машин оролцсон ажээ.
-
2016 оны 8 сарын 24
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10.30-17.30 цагт: 2-р хороо Сэлбийн 1-8, 10, 11-р гудамж, Соно-Од, Цогт талст ХХК-ууд, Хараа бөөний худалдааны төв болон тэдгээрийн ойр орчмоор
11.00-13.00 цагт: 2, 27-р хороо ШШГЕГ-ын харьяа 421-р хорих анги, Дунд Дарь эхийн 1-6, 16-20, 34-41, Их Дарь эхийн 1-10, 14-17, 40-45, Сэлбийн 1, 2, 5, 6, 10-13-р гудамж, Зуун хас ХХК, 102-р сургууль болон тэдгээрийн ойр орчмоор,
СҮХБААТАР ДҮҮРЭГ
10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
10.30-17.30 цагт: 9-р хороо Дэнжийн 31-45, 47-48, 51, 53, 70-р гудамж болон тэдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
10.30-18.00 цагт: 10, 12, 13, 14, 22-р хороо 6-р бичил хороолол, 4-р хорооллын 5А, Б, 7-3, 16, ХД-34, 17-р байр, АСЭ, Бичил манал, Итгэл угтах эмнэлгүүд, МАДА фарма эмийн сан, Дөл, Солонго Ай СӨХ-үүд, АТЕ, БӨЭЗ, Ажнай сонголт, Алтаннаран, Рич констракшн, Таван булаг трейд, Ханхайрхан ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
11.00-18.00 цагт: Цагаан шонхор, Эрхэт сүлд, Монголиа Вояаж, Сандей, Морин нуур, Ди Си Би, Тахианы ферм, РЭС бетон зуурмаг, Хийт констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
-
2016 оны 8 сарын 24
Аргын тооллын 8 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 22, Гоё хүүхэн одтой, шар бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана.
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
-
2016 оны 8 сарын 24
Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ. 25-28-нд ихэнх нутгаар бороо хур багатай байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө сэрүүсч 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 23
МОНГОЛ - ХЯТАД-ОРОС ГУРВАН УЛСЫН АНХНЫ ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ЦУВАА УЛААНБААТАР ХОТНОО ИРЛЭЭ
-
2016 оны 8 сарын 23
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.08.23/ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор … Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ ...” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулснаа ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй Ерөнхий сайд танилцуулав.
Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл ажилласан байна. Ингэхдээ Улсын Их Хурлаас батлан гаргасан хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Монгол Ардын Намын ард иргэдэд танилцуулсан мөрийн хөтөлбөрт тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулан талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр Бага хурлаас гарсан шийдвэр Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийг 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, уг конвенцийг хэрэгжүүлэх Киотогийн протоколыг 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус соёрхон баталжээ. Одоогийн байдлаар тус конвенцид 197 улс, Киотогийн протоколд 192 улс нэгдэж ороод байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенци нь агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох аюултай түвшинд хүрэхээргүйгээр тогтворжуулахад чиглэсэн конвенцийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд бүх улс орон дагаж биелүүлэх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталжээ. Энэ баримт бичигт улс орнууд гарын үсэг зурах Дээд хэмжээний ёслолын арга хэмжээг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдаж, НҮБ-ын гишүүн 175 орон нэгдэн орж, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Одоогийн байдлаар 16 орон уг хэлэлцээрийг соёрхон батлаад байна.
Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн суурь конвенцийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалсан байна. Мөн агаарын хэмийн өсөлтийг бууруулах урт хугацааны дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалжээ.
Концессийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байна. Одоогоор энэ санд нийт 10 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг 2016 оны эхнээс хүлээн авч эхэлсэн талаар хуулийн төслийн танилцуулгад тусгажээ.
Иймд газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү хэлэлцээрт цаг алдалгүй нэгдэн орж, олон улсын дэмжлэг туслалцаанд хамрагдах зайлшгүй шаардлагатай гэж үзэж ийнхүү хуулийн төслийг өргөн мэдүүлж байна гэдгээ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 23
Түүхий самар давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг
-
2016 оны 8 сарын 23
Аймгийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа
-
2016 оны 8 сарын 23
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо
-
2016 оны 8 сарын 23
Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас цааш Хөвсгөл явах замд өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд огцом сэрүүсэн, цас орж байгалийн содон үзэгдэл боллоо. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгаа талаар цаг уур, орчин шинжилгээний газраас мэдээлсэн билээ. Мөн Алтайн уулархаг нутгаар энэ сарын 23-аас 27-нд зарим газраар огцом сэрүүсэх, цас орох чигтэй байгаа аж. Иймд байгалийн гэнтийн үзэгдлээс урьдчилан сэргийлж, өдөр тутмын цаг агаарын мэдээг хүлээн авч байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.
-
2016 оны 8 сарын 23
Дуучин Хүрэлээ ”хосуудад гэнэтийн бэлэг барилаа”
-
2016 оны 8 сарын 23
Нийслэлийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа