-
2016 оны 8 сарын 25
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томиллоо
-
2016 оны 8 сарын 25
Өвөрмонголын соёлын өдрүүд үргэлжилж байна
-
2016 оны 8 сарын 25
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн2016.08.23-ны өдрийн хурлаар батлав.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 25-ААС 26-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.
ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
08 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт;
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 26-ны Баасан гарагт 10.00 цагаас:
“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлт;
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэх хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2016 оны 8 сарын 25
Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын санаачлагаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн А.Ундраа нар олон улсын хөгжлийн төрийн бус байгууллага болох Азийн сангийн төлөөлөгчдийг өнөөдөр /2016.08.24/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Азийн сан, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Тус сан нь 18 оронд салбартай бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, авлигыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Төлөөлөгчид цаашид сайн засаглал, авлигын эсрэг, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Уг уулзалтад Азийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Сузанне Сискел, Хөтөлбөр хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Др. Гордон Хайн, Хөтөлбөр, сургалт, стратеги хариуцсан захирал Билл Кол, Энэтхэг дэх Суурин төлөөлөгч Сагар Прасай, Монгол дахь Суурин төлөөлөгч Мелони Линдберг, дэд суурин төлөөлөгч Диана Фернандез нар оролцлоо.
-
2016 оны 8 сарын 25
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хийсэн байна. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилжээ. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилсон байна. Ё.Бат-Эрдэнийн хувьд Гааль татварын ерөнхий газрын Гаалийн тариф, татварын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь Улаанбаатар хотын гаалийн газрын дарга, ГЕГ-ын Төв лабораторийн дарга хийж байсан туршлагатай юм.
-
2016 оны 8 сарын 25
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2016 оны 8 сарын 25
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хойшиллоо
-
2016 оны 8 сарын 25
Улсын драмын эрдмийн театрын барилгын түүхийг танилцуулж байна
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-08-25 09:07:54
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван дурсгалт барилгаас Улсын драмын эрдмийн театрын барилгын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна:
Чин ван Ханддоржийн барилга
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга
Улаанбаатар хотын музейн барилга
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга
Улсын драмын эрдмийн театрын барилга
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА
Товч түүх:
1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг Хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулжээ. Ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтанд оруулжээ. Тус барилга 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Залуучуудын ордны буйран дээр Ардын засгийн гаалийн хорооны уужим том хашаа байжээ.
1963 онд Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган Залуучуудын ордонд Улсын Драмын театрыг Ардын Дуу бүжгийн чуулгын хамт байрлуулжээ. 1966 онд Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Драмын театрын нэрийг 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.
Хамгаалалтын зэрэглэл:
Одоогоор хамгаалалтад аваагүй
Байршил:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны зүүн үзүүрийн урд хэсэгт байрладаг
Солбилцол:
N47 54 50.6
E106 54 52.2
Онцлог:
Сонгодог неокласизмын төлөөлөл болсон барилга
-
2016 оны 8 сарын 25
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших эрх авсан зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан билээ. Тэгвэл үүнийг дүрмийн бус шийдвэр байсан хэмээн ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, намын гишүүн Э.Бямбацэрэн нараас ирүүлсэн гомдлын дагуу АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дараахь дүгнэлтийг гаргажээ.
Уг дүгнэлтэд АН-ын ҮЗХ-ны 2016 оны тавдугаар сарын 27-ны хурлаар Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан үйлдэл нь АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.4.3, 6.4.9.12, 6.4.10.3, 6.4.10.10, 6.4.10.12 дахь заалт, “Намын бүх шатны байгууллага удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгулуийн журам”-ын 1.3, “Дотоод сонгуулийн хорооны журам”-ын 1.1.4.5.3 болон 4.6.2, “Намын орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалтыг зохицуулах тусгай журам”-ын 3.2.24 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосугай. Энэхүү тогтоолыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оруулж хэлэлцүүлэн Үндсэн дүрмийг мөрдүүлэхийг Хяналтын ерөнхий хорооны дарга /Л.Байгал/-д үүрэг болгосугай гэжээ.
Товчхондоо, ҮЗХ-ны 48 дугаар хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших мандат өвөртлөн ҮЗХ-ны гишүүн болсон хүмүүсийн эрхийг уг тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй аж.
-
2016 оны 8 сарын 25
уншлагын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд буюу Увс, Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Орхоны зарим сумдын нутгаар дунд зэрэг, Баян-Өлгийн Сагсай, Толбо, Улаанхус, Увсын Ховд, Зүүнхангай, Ховдын Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Бигэр, Гуулин, Архангайн Цахир, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин, Зүйл, Зүүнбаян-Улаан, Орхоны Эрдэнэт, Төвийн Батсүмбэрт муу үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамалын ургалт ихэнх нутгаар үрийн боловсролтын үе шатанд байгаа бол, Увсын Зүүнхангай, Говь-Алтайн Халиун, Архангайн Цэцэрлэг, Булган, Өндөр-Улаан, Өвөрхангайн Уянга, Баянхонгорын Жаргалант, Төвийн Батсүмбэр, Дундговийн Адаацаг, Дорнодын Хөлөнбуйр сумдын нутгаар хагдралтын үе шатанд ороод байна. Харин Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Увс, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар голлох ургамалд цэцэглэлтийн үе шат явагдаж байна.
Газар тариалан бүхий ихэнх нутгаар буудайн аарцан бололтын үе шат үргэлжилж байгаа ба ургалтын байдал сайн үнэлгээтэй байна. Сэлэнгийн Орхонтуул, Цагааннуур, Дорнодын Халхголд буудай 56-80 см, бусад газруудад 81-93 см өндөртэй байна. Төмсний ургалт зарим нутагт цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд орсон бөгөөд Архангайн Түвшрүүлэх, Сэлэнгийн Мандалд ургалт дуусч байгаа бөгөөд ургалтын байдлын хувьд Баян-Өлгийн Баяннуур, Дорнодын Баян-Уул, Төвийн Угтаалд дунд бусад газруудад сайн үнэлгээтэй байна.
-
2016 оны 8 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ.
Үүнд:
1/ “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
2/ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
3/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
4/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
6/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд
7/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд
8/ Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
9/ Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
10/ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
11/ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
12/ Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
13/ Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
14/ Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
15/ Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
16/ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
17/ Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал
18/ “Зарим хууль, тогтоолын төсөл буцах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
19/ “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
20/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт
21/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт
22/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт
23/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр заажээ.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Пүрэв гарагийн 10:00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 10:00 цагаас эхэлж үдээс хойш 15:00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 25
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд буюу маргааш хуралдана. Хуралдаан маргааш 14.00 цагт эхлэх аж. Уг хурлаар намын дүрэм, тогтолцоог шинэчлэх ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх аж. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон гишүүдийг намын дүрмийн дагуу ҮЗХ-оос хасч магадгүй аж.
-
2016 оны 8 сарын 25
2016 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 28, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
2016 оны 8 сарын 25
2016 оны 08 дугаар сарын 24-ний 21 цагаас 08 дугаар сарын 25-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 16-18 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 24
ЭХ НЯЛХАСЫН БАРУУН УРД УУЛВАРЫГ ТҮР ХААНА
-
2016 оны 8 сарын 24
ЗУСЛАНГИЙН ЗАМУУДАД ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
-
2016 оны 8 сарын 24
“Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд НМХГ болон бусад төрийн байгууллага хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийг тойрсон 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий тулмыг илрүүлж устгалд оруулжээ. Мөн хөдөө орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй амьтны гаралтай мах, түүхий эдийг илрүүлэн шалгаж байна.
Хяналт шалгалт ирэх 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-
2016 оны 8 сарын 24
АН-ын шинэчлэлийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав
-
2016 оны 8 сарын 24
“Төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Санал нийлэхгүй асуудал нэлээд байна. Манай МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байна. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй” гэв. Мөн дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Дэд сайдын туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Тиймээс дэд сайдуудаа татаад авчих хэрэгтэй. Хувь хүний орлогын албан татварыг тэр дундаа эгэл жирийн бизнес хийдэг хүмүүсийн татварыг нэмж байгаа нь буруу. Өмнө нь МАН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Тэгж ярьж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад байдаг атал МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй” гэлээ.