-
2016 оны 9 сарын 01
“Хүн хөгжлийн төв” болгон хөгжүүлнэ гэв
-
2016 оны 9 сарын 01
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
-
2016 оны 9 сарын 01
Тэгвэл тус зээлийг зогсоохгүй гэдгээ Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр албан ёсоор мэдэгджээ. Тэрээр “Энэ Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Сард төлөх төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Ямар хэлбэрээр найман хувийн зээлийг олгох вэ гэдэг нь удахгүй тодорхой болоод эхэлнэ” гэж хэлжээ.
-
2016 оны 9 сарын 01
Засгийн газар оюутнуудыг боловсролын зээлд хамруулна
-
2016 оны 9 сарын 01
Хан-Уул дүүргийн 18-р сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
-
2016 оны 9 сарын 01
Монгол түмнээ омогшуулсан Д.Отгондалайгийн ”гэр бүл”
-
2016 оны 9 сарын 01
Хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллана
-
2016 оны 9 сарын 01
паралимпийн
-
2016 оны 9 сарын 01
МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Бүлэг хуралдаж байгаа шалтгаан нь өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганаар хэлэлцэх Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг есөн асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх аж.
Бүлгийн хурлын дараа хэвлэлийн хурал хийх бөгөөд одоогоор хэвлэлийн хурал хийх цаг нь тодорхойгүй байна.
-
2016 оны 9 сарын 01
“Ice Top” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоороо бэлэг барина
-
2016 оны 9 сарын 01
Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна.
Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 01
Бигэр суманд газар хөдлөв
-
2016 оны 9 сарын 01
Утга зохиол, урлаг соёлын өдөрлөг ирэх сарын 4-нд болно
-
2016 оны 9 сарын 01
УИХ-ын дарга М.Энхболдын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үг
2016.09.01
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ,
Хүүхэд багачууд, сурагчид аа,
Та бүхэнд болон та бүхнээр уламжилж, Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн энэ хүндтэй индэр дээрээс Монгол Улсын өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж байгаа хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж, хүүхэд багачууд сургуульдаа, анги танхимдаа цуглаж, зуныхаа амралтаар болсон үйл явдлууд, зуныхаа даалгаварыг хийж хэрэгжүүлэх талаар болон ямар амжилт гаргасан талаараа ярилцаж хөөрөлцөж, ижил дасал болсон хүүхдүүд сургуулийнхаа анги танхимд цугладаг. Сурагч хүүхдүүдээ хүлээсэн, хүссэн багш нар хүүхэд багачуудтайгаа уулздаг. Арван жилийн босгыг анх алхаж байгаа алдрай бяцхан хүүхдүүд цүнхээ үүрч, сургуульдаа ирдэг. Ийм сайхан баярт үйл явдал болдог уламжлалтай. 1 дүгээр сургууль бол Монгол Улсын ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана, элсэж орно гэдэг бол их аз жаргал, их хувьтай үйл явдал гэдгийг хүүхдүүд та бүхэн бодох ёстой. Энэ сургуулиас сургуулийнхаа нэрийг дүүрэгтээ гаргасан, дүүргийнхээ нэрийг нийслэлд алдаршуулсан, нийслэл хотынхоо нэрийг тив дэлхийд алдаршуулсан эрдэмтэй, мэргэн хүүхэд, залуучууд олонтой төрж гарсан алдартай сургууль юм. Энэ сургуульд сурна гэдэг, эндээс гарч бие хүн болж хүмүүжинэ гэдэг бол улс орны өмнө тулгамдаж байгаа олон хүнд бэрхшээл зорилтуудыг биелүүлж, түүнийг даван туулах чадвартай хүмүүс болж хүмүүжин төлөвшинө гэсэн үг. Тийм учраас хүүхэд багачууд та бүхэн хичээл номондоо шамдан сайн суралцаж, сургуулийнхаа нэрийг бодож, эх орондоо хэрэгтэй эрдэм боловсролтой хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе.
Мөн энэ сургуульд ажиллаж байгаа багш нар бол улсын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний сайн багш нар байдаг. Энэ сургуульд хичээл зааж байгаа багш нарын сургалтын арга зүйг улс орон даяар түгээж, дэлгэрүүлж хэрэглэдэг. Монголын боловсролын сор нь болсон багш нар ажиллаж ирсэн түүхтэй. Энэ сургуульд Монголын боловсролын салбарын алдар нэртэй, эрхэм гавьяа хүртсэн Д.Гомбосүрэн захирал, С.Цагаан багш, Р.Цэрэннадмид багш гээд олон хүндтэй ахмад буурлууд ажиллаж байсан. Би хувь хүнийхээ хувьд энэ сургуультай амьдралаараа холбоотой. Би 1982 онд энэ сургуулийг төгсөж, Монгол Улсын Их Сургуульд орж, суралцаж байсан. 1952 онд миний ээж, аав хоёр энэ сургуулийг төгсөж байсан. 2000 оны эхэн үед миний хүү, охин хоёр ч энэ сургуулийг төгссөн. Надад орос хэлний хичээл зааж байсан, хүүгийн минь ангийг удирдаж байсан Монгол Улсын гавьяат багш Ш.Дулмаа энд сууж байна. Миний гэр бүлийн хүнд гэр ахуйн хичээл зааж байсан, миний охины анги даасан багш Отгонжаргал мөн энд сууж байна. Ингээд үзэхээр миний ээж аав, үр хүүхдүүд энэ сургуулиас эрдэм номын анхны алхамаа хийж, амьдралтайгаа залгаж байсан сайхан сургууль юм. Сургуулийнхаа энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Хамт суралцаж байсан нөхдүүд маань ч гэсэн өнөөдөр хүүхэд, багачуудаа сургуульдаа элсүүлэхээр ирсэн байгаа харагдаж байна. Нийслэлийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орсон нэгдүгээр ангийн хүүхдүүд, суралцаж байгаа нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрдэм номын цагаан буян та биднийг ивээж, тэтгэж байхын ерөөлийг дэвшүүлье.
Би сургуулийн нээлтэд хүрэлцэн ирсэн завшааныг тохиолдуулан мэдээлэл зүйн кабинетын техник, тоног төхөөрөмжийг шинэчилхэд зориулж 20 ширхэг компьютер бэлэглэж байна. Түүнийхээ дээжийг сургуулийн захиралд гардуулан өгье.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-
2016 оны 9 сарын 01
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДИТ БАЙДЛЫГ ИРГЭДИЙН ХУРАЛД ОРУУЛНА
-
2016 оны 9 сарын 01
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 31 000 ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРЖЭЭ
-
2016 оны 9 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ”Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заав
-
2016 оны 9 сарын 01
Д.СУМЪЯА 50 ДУГААР СУРГУУЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
-
2016 оны 9 сарын 01
Өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Голомт” банкны салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ. Өчигдөр оройн 16:30 цагт Хан-Уул дүүрэгт оршин суух 35 настай Б-ийн хийсэн 60 мянган төгрөгний гүйлгээн дунд хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрч, уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Төрийн банкны салбараас /СН32957609/ серийн дугаартай хуурамч 100 юань илэрч, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байна.
Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт, ялангуяа хуурамчаар үйлдсэн юань олноор илрэх болжээ. Ийм иргэд үйлчлүүлэгчид валют худалдаж авахдаа хуурамч эсэхийг сайтар нягталж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хуурамч мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна. Мөн холограмм дардас хуруунд мэдрэгдэхгүй ба хэт ягаан туяанд гэрэлтэж харагддаггүй байна.
-
2016 оны 9 сарын 01
2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Яг одоо УИХ-ын дарга М.Энхболд Нийслэлийн I сургуулийн нээлтэд оролцож байна. Тэрээр тус сургуулийг 1982 онд төгсөж байсан тухайгаа нээлтийн үеэр дурссан ярьсан юм. Тэрээр энэ үеэр төрөлх сургуульдаа иж бүрэн 50 компьютер бэлэг болгон гардууллаа.
Мөн тус сургуулийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа бага дунд боловсролын мэргэжилтнүүд болон тус сургуулийн үе, үеийн гавьяат багш нар оролцож байна.
Нээлтийн ажиллагаа үргэлжилж байна.