24tsag.mn facelook булангийнхаа нэгэн дугаарт ХХ зууны дэлхийн болоод Монголын бөхийн ертөнцийн супер од, монголчуудыг бахархал болсон нэгэн хүний хувийн фото зургуудыг дэлгэж байна. Энэ бол хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Хорлоогийн Баянмөнх юм. Хагас зуун жилийн ганцаардал буюу түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
24tsag.mn facelook булангийнхаа нэгэн дугаарт ХХ зууны дэлхийн
болоод Монголын бөхийн ертөнцийн супер од, монголчуудыг бахархал болсон
нэгэн хүний хувийн фото зургуудыг дэлгэж байна. Энэ бол хөдөлмөрийн
баатар, гавъяат тамирчин Хорлоогийн Баянмөнх юм. Хагас зуун жилийн
ганцаардал буюу түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь
танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
“Шударга Довчин”: Ирээдүйн зууны манлай бөх 1943 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд шударга Довчин хэмээх таван хүүхэдтэй айлд төржээ. Эцэг Довчин нь түүнийг 10 настай байхад нь өөд болсон ч нутаг орондоо их нэр хүндтэй, ноёд, дээдэс гэж ялгалгүй хэлэх юм аа хэнээс ч эмээхгүй хэлчихдэг, шулуун шударга хүн байсан. Багадаа аавынхаа тухай үлгэр домог шиг л юм сонсож өссөн гэдэг.
“Жанжин Сүхбаатар”: Аавыгаа 56, ээжийгээ 37-тойд төрсөн тэр хүү анх Баянмөнх бус Сүхбаатар хэмээх нэртэй байжээ. Түүнийг 2 дугаар сарын 2 буюу жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр мэндэлсэн хэмээн эмнэлгээс энэ нэрийг өгөв. Гэтэл зургаан настайдаа Сүхбаатар айхтар өвчин туссан юм. Энэ үед гэрийнхэн нь Мөнх гэж дууддаг байсан ба лам ах, өвөө нар нь их жанжны нэр хүндэдсэн бололтой хэмээн Баянмөнх болгон өөрчилжээ. Хожим “Баатар” болох хувьтай, зөнтэй нэр байж дээ.
“Найман дахь үе”: Х.Баянмөнхийн гэр бүл нутаг усандаа хоёр том нэрээр их алдаршсан улс. Нэг нь “шударгынхан”, нөгөө нь “хүчтэнийхэн”. Түүнийг найман үеийн бөхийн удамтай бөгөөд найм дахь нь гэдэг . Харин Х.Баянмөнх гурван үеэ л мэддэг.
“Цол”: Түүний ургийн овог бол “Хүчтэн”. Х.Баянмөнх анх 1963 оны улсын их баяр наадамд тав давж Улсын начин цол, тэр жилдээ “Бүх ард түмний спартакиад”-ад 27 давж хоёрдугаар байр эзлэн Улсын заан цолны эзэн болсон юм. Түүний дараа 1966 онд шөвгийн дөрөвт үлдэн Улсын арслан, 1968 онд түрүүлж Улсын аварга, 1971 онд түрүүлж Дархан аварга болсон юм.
“Мөнх, Мөнх”: Хүчтэнийг хурцалж, домог болгохын тулд өөр нэг хүчтэн заавал гарч ирдэг. Хоёр “Мөнх”-ийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Х.Баянмөнх нэг ярилцлагадаа “Мөөеө гоё өрсөлдөгч мөн ч бүх насаараа миний өрсөлдөгч байгаагүй, таван жил л надтай барилдсан” гэж хэлсэн удаатай. Эр, Бор харцага ишшчүүндээ хүчтэй гэж. Х.Баянмөнх их баяр цэнгэл наадамдаа 10 түрүүлж, 2 үзүүрлэж, 15 шөвгөрсөн гайхамшигтай хүчтэн юм.
“1952”: 1952 оны улсын их баяр наадмаар 512 бөх зодоглосноос Х.Баянмөнх тавын даваанд Улсын начин Ламаажавыг, цаашлаад С.Жамц, Д.Одсүрэн нарыг даван үзүүр түрүүг нөгөө “Мөнх”-тэйгээ үлдэн давж түрүүлсэн удаатай. Энэ зураг тус жилийн наадмын үеэр Дархан аварга Б.Түвдэндоржийн хамт.
“Нэгэн үеийн бөхчүүд, нэгэн үеийн цэргүүд”: Нэгэн үеийн шаггүй бөхчүүд цэрэгт байхдаа. Арын эгнээнийн эхнийх нь Артаг начин, урд эгнээнд Х.Баянмөнх аварга, Эрдэнэ-Очир арслан, Лундаа начин, Дагвасүрэн арслан гэх мэт.
“Түрүүлээд зогсч байхад аль ч наадам сайхан”: Х.Баянмөнх 12, 13 настай байхдаа сумын наадамд ганц нэг удаа аманд гарч байсан. Улмаар 16 насандаа Хяргас сумынхаа баяр наадамд анх түрүүлж байсан түүхтэй. Бага, том наадмын тухайд тэрээр “Зэрэг дэв тогтоовол сумын, аймгийн, улсын гэж ялгана. Гэхдээ л түрүү авчихсан зогсч байхад аль ч наадам сайхан л байдаг. Наадам гэдэг утгаараа эдлэх цэнгэл нь адилхан” хэмээсэн удаатай.
“Алдартнууд”: Монголын алдар цуут хүчтэнүүд. Тайлбар илүүц биз.
“Салхи шиг л ...”: Х.Баянмөнх аварга нэг удаа “Ер нь аварга, арслан, заан зэрэг өндөр цолтой бөхчүүд цолныхоо аагийг мэдрүүлж, нэг , хоёрын давааг даваа бус мэт өнгөрүүлэх хэрэгтэй. Бидний үед нэг, хоёрын даваа салхи, шуурга шиг л өнгөрдөг байлаа. Харин одоо зарим том цолтонгууд эхний даваанд ноцолдож, ноцолдож барьц сонгосноо нэг их бяр гаргаж, өргөж хаях юм, тийм л их бяртай юм бол эртхэн давчих нь яадаг юм бол” гэж хэлжээ. Чаддаг хүн нь ингэж дуугарахад хэн үгүйсгэхэв дээ.
“Амжилтын дүн”: Түүний гаргасан нөр их амжилтыг үнэлж Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин хэмээх өргөмжилсөн юм.
“Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт”: Аварга туулж өнгөрүүлсэн амьдралаа цэгнэж “Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт” хэмээх номоо гаргасан юм. Номоо тайлбарлахдаа зөвхөн бөхийн ертөнцөд бус амьдралд ганцаардсан гэв. Яагаад гэвэл аравхан насандаа аавыгаа алдаж, ээжтэйгээ үлдэн амьдралын хүнд бэрхийг туулсан тэрээр малчин, тариачин, ойн цэвэрлэгч гэхчлэн олон зүйлийн мэргэжилтэй.
“Од”: Мань хүн тухайн үедээ “од” байж. Уран нугараачдаас өгсүүлээд дуурийн дуучин бүсгүйчүүд ч бөөн бөөнөөрөө хуйларна. Бяр тэнхээ амтагдсан, баатар эр хүний араас охид бүсгүйчүүд гүйхгүй байхын аргагүй байлгүй дээ.
“Үргэлжлэл”: Х.Баянмөнх бөх удмынхаа найм дахь үе. Харин түүний үргэлжлэл нь Улсын гарьд Б.Гантогтох. Ач хүү болох Г.Мөнх-Очир нь чөлөөт бөхөөр хичээллэдэг, зээ хүү С.Хангай нь Жудо бөхийн тамирчин юм. Б.Гантогтохын хувьд дэлгэрүүлж бичих хэрэггүй биз. Залуу зургаан зааны нэг шүү дээ, удахгүй алдартнуудын хувийн фото буланд маань залрах биз.
“Хөвгүүд”: Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай гэж. Дархан аваргын залуу хөвгүүд ирээдүйд Улсын гарьд, нөгөө нь Далай аварга болох хувьтай байж.
“V.I.P”: Орос, Польшийн шог зураач өөрийн "Very Important Person" хэмээх Монголын алдар, цуутнуудыг багтаасан номондоо Х.Баянмөнхийг ийн зурж оруулжээ. ХХ зууны дэлхийн шилдэг зуун бөхөөр нэрлэгдсэн, Дархан аварга Х.Баянмөнх маргаангүй Монголын V.I.P.
“Х.Баянмөнх”: “Би ард түмнийхээ энэ далай их хайр буяныг, төрийнхөө өгсөн алдар хүндийг, амьдралаас надад оноосон хатуу хөтүүтэй нь хамт дааж л амьдарсан хүн”.

“Аварга”:
Х.Баянмөнх зөвхөн Үндэсний бөхөөр аваргалаад зогсохгүй самбо бөх,
сонгомол бөх, чөлөөт бөхөөр том, том амжилтуудыг гаргаж байв. 100 кг-ийн
жинд хүч үздэг тэрээр 1971 онд Софид болсон ДАШТ, 1974 онд Стамбулын
ДАШТ-ээс тус бүр мөнгөн медаль хүртсэн ба сүүлд 1975 оны Минскийн
Дэлхийн аваргаас алтан медаль, 1972 оны Мюнхений олимпоос мөнгөн медаль
хүртэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж явсан алдартан юм.
“Амжилтын дүн”: Түүний гаргасан нөр их амжилтыг үнэлж Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин хэмээх өргөмжилсөн юм.
“Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт”: Аварга туулж өнгөрүүлсэн амьдралаа цэгнэж “Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт” хэмээх номоо гаргасан юм. Номоо тайлбарлахдаа зөвхөн бөхийн ертөнцөд бус амьдралд ганцаардсан гэв. Яагаад гэвэл аравхан насандаа аавыгаа алдаж, ээжтэйгээ үлдэн амьдралын хүнд бэрхийг туулсан тэрээр малчин, тариачин, ойн цэвэрлэгч гэхчлэн олон зүйлийн мэргэжилтэй.
“Од”: Мань хүн тухайн үедээ “од” байж. Уран нугараачдаас өгсүүлээд дуурийн дуучин бүсгүйчүүд ч бөөн бөөнөөрөө хуйларна. Бяр тэнхээ амтагдсан, баатар эр хүний араас охид бүсгүйчүүд гүйхгүй байхын аргагүй байлгүй дээ.
“Үргэлжлэл”: Х.Баянмөнх бөх удмынхаа найм дахь үе. Харин түүний үргэлжлэл нь Улсын гарьд Б.Гантогтох. Ач хүү болох Г.Мөнх-Очир нь чөлөөт бөхөөр хичээллэдэг, зээ хүү С.Хангай нь Жудо бөхийн тамирчин юм. Б.Гантогтохын хувьд дэлгэрүүлж бичих хэрэггүй биз. Залуу зургаан зааны нэг шүү дээ, удахгүй алдартнуудын хувийн фото буланд маань залрах биз.
“Хөвгүүд”: Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай гэж. Дархан аваргын залуу хөвгүүд ирээдүйд Улсын гарьд, нөгөө нь Далай аварга болох хувьтай байж.
“V.I.P”: Орос, Польшийн шог зураач өөрийн "Very Important Person" хэмээх Монголын алдар, цуутнуудыг багтаасан номондоо Х.Баянмөнхийг ийн зурж оруулжээ. ХХ зууны дэлхийн шилдэг зуун бөхөөр нэрлэгдсэн, Дархан аварга Х.Баянмөнх маргаангүй Монголын V.I.P.
“Х.Баянмөнх”: “Би ард түмнийхээ энэ далай их хайр буяныг, төрийнхөө өгсөн алдар хүндийг, амьдралаас надад оноосон хатуу хөтүүтэй нь хамт дааж л амьдарсан хүн”.
Сэтгэгдэл (113)