“Милл” кино компанийн ээлжит уран бүтээл “Халуун бороо” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 18-наас үзэгчдийн хүртээл болно.
Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулжээ. Киноны гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тоглосон байна. Харин киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ.
Сэтгэгдэл (65)