БАРИМТ 1
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан байдаг. Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгасан байна.
БАРИМТ 2
Нийт хүн амын 8.4 хувь хангайн бүсэд оршин суудаг. Хангайн бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг байна.
БАРИМТ 3
Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгж, дундаж цалин 1.4 сая төгрөг.
БАРИМТ 4
Хангайн бүсийн нийт малын тоо 13.7 сая толгой байна.
БАРИМТ 5
Хангайн бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно. Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ.
БАРИМТ 6
Түүнчлэн үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ. Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
БАРИМТ 7
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна.
БАРИМТ 8
Улмаар бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлж, орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулж, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож буй.
БАРИМТ 9
“Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы үеэр тус бүсэд ирэх дөрвөн жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
БАРИМТ 10
Түүнчлэн В2В уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, аялал жуулчлалын үзэсгэлэн, танилцуулга, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, аймгуудын хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ, хоршоодын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.
БАРИМТ 11
Хуралдаанд ЕТГ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож байна.
БАРИМТ 12
Харин салбар хуралдаанаас гарсан үр дүнг өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, УРТ, ДУНД, БОГИНО хугацааны бодлогод тусгах аж.
БАРИМТ 13
Шадар сайд С.Амарсайханы тушаалаар “Бүсийн зөвлөл”-ийн дарга нар томилогдоно. Бүсийн зөвлөлийн даргыг аймгуудын нэрний цагаан толгойн үсгийн дарааллаар сонгохоор тогтсоны дагуу Хангайн бүсийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Засаг дарга ажиллахаар болсон байна.
БАРИМТ 14
Хангайн бүсийн хөгжлийн зорилго нь дэлхий дахинд Монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс” болно.
БАРИМТ 15
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хангайн бүс”-ийн тэргүүлэх чиглэл нь төрөлжсөн аялал жуулчлал, тодруулбал соёлын, түүхэн, адал явдалт, байгалийн, амралт, рашаан сувилал, суурилан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
БАРИМТ 16
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, татах хүчийг саармагжуулах, аймаг орон нутаг, хилийн боомтуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүнсний аюулгүй байдал, хяналтыг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлуудын гарц гаргалгааг олж, нэгдсэн шийдэлд хүрэх, хот, хөдөөгийн ялгаагүй тэнцвэртэй хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад бүхий л талын оролцоог хангаж, тухайн бүсийн онцлог, давуу тал, ялгаатай нөхцөл байдалд тохирсон байдлаар гарц шийдэл олох, хэрэгжүүлэх үйл хэрэг ийнхүү Хангайн бүсээс эхэллээ.
Сэтгэгдэл (2)