УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өглөө. Энэ үеэр бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-аас Үндсэн хуулийн байгууллаар гол ноён нуруу байх ёстой ч өнгөрсөн 30 жилд ухралт хийсэн нь харагдаж байна. Амин газар болох УИХ-ын хойморь толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд байдаг. УИХ-ын чуулган, гишүүд ЗГ-ын тэргүүнээс асуулт асуухад хуралдаан даргалагчаас асууж байгаа юм шиг дүр төрх харагдаж байдаг.
Олон улсын жишгээс харахад парламентын толгой дээр Ерөнхий сайд суусан нэг ч орон байхгүй. Тиймээс УИХ-ын 126 гишүүнээс л бүрдэх ёстой, гишүүдийнхээ дунд суух ёстой хуулийн төслийг өргөн барина.
Мөн УИХ-ын гишүүдээс бусад этгээд бүхий албан тушаалтнууд хариуцлагатай байх заалтыг оруулж ирэхгүй бол УИХ-ын чуулагнд илт худал ярьдаг үзэгдэл газар авлаа. Иргэдээ худал хэллээ гэж хариуцлага тооцдог хэр нь албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна" гэв.
Сэтгэгдэл (10)