Их Британи, Герман хоёр улс 50 орны уулзалтыг Брюссельд зохион байгуулахаар бэлтгэж байгаа энэ үед Их Британийн засгийн газар Киевт 450 сая фунт стерлингийн цэргийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
"Манай батлан хамгаалахын албаныхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дарамт шахалт үзүүлж, Украин руу довтлох ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна" гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили мэдэгдэв. "Бид Украины хамгаалалтыг үргэлжлүүлэн бэхжүүлэх замаар Оросын түрэмгийллийг таслан зогсоохын тулд алхам хийх ёстой" гэж тэр нэмж хэлэв.
Тэдний тусламжийн багцад олон зуун нисгэгчгүй онгоц, танк эсэргүүцэх мина, цэргийн тээврийн хэрэгслийн засварын санхүүжилт багтсан байна.Тусламжийн 350 сая фунт стерлингийг Их Британи тэргүүтэй Украины олон улсын сангаар дамжуулан Норвеги улс нэмэлт санхүүжилтээр олгох ажээ. Уг багцад Их Британи Украинд нийлүүлсэн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ үзүүлэх 160 сая фунт стерлинг багтсан гэнэ.
Л.Баяр
Сэтгэгдэл (65)