
“Нийгата” NP 600 B асфальт бетон үйлдвэрийн битум агуулах савыг цэвэрлэж, автозамын эвдэрсэн 60 ширхэг хайсыг сэлбэж зассан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 31 дүгээр сургуулийн дэргэдэх авто зам эвдэрснийг цэвэрлэсэн, Хуучнаар 22-н товчооны гурван ширхэг тэмдэг сольж байрлуулжээ. Таван шард 5.19 а, б тэмдэг хоёр ширхэг, 5.32 тэмдэг нэг ширхгийг тэгшилж засварласан байна.
Баянгол дүүрэгт Төмөр замын уулзварын зүүн талд тойргийн хайсыг, Баруун 4 зам дээр 5.19 а, бтэмдэг хоёр ширхэгийг засварлаж хэвийн байдлыг хангав. Мөн Нарны гүүрний шороог цэвэрлэж ачсан ба 25-р эмийн сангийн уулзвар дээрх 4.2 а тэмдэг дайрагдсаныг хураан авчээ.