
ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн "Номин" компанийг 1.1 тэрбумаар "Миний сүлжээ" дэлгүүрийг 450 сая төгрөгөөр тус тус торгохоор болж бөөн шуугианыг тарьж байсан. Үүний улмаас "Миний сүлжээ" дэлгүүрийн захирал Х.Ариунболд О.Магнайг ална гэж заналхийлсэн байдаг. Харин заналхийлэлд өртсөн О.Магнай дарга түүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гомдлыг гаргасаар хэсэг хугацааг үдсэн байгаа. Тэгвэл энэ хэргийн талаар О.Магнай даргаас лавлахад "Би өргөдлөө буцааж авсан. Бид эвлэрсэн юм байхгүй. Би хүнд шоронд хийгээд яах юм гэж бодсон. Тухайн эрүүгийн хэргийг л гомдолгүй болгосон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)