
Өчигдөр СХД-ийн 19-р хорооны "Вlue star" ХХК-ны туслах ажилтан, 26 настай эрэгтэй У нь "Тесо" ХХК-ны хашаан дотор баригдаж буй 5 давхар сэндвичин барилга дээр ажиллаж байгаад унаж гэмтсэн байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Барилгын осол аваар, хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөн хэрэг он гарсанаас хойш 4-5 удаа гарсан бол энэ хэрэг нэмэгдлээ.
Д.Ундрах /24tsag.mn/