
Биатлоны эрэгтэйчүүдийн 12.5 км-ийн хөөх уралдаан өчигдөр болж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Францын тамирчин Мартен Фуркад 33 минут 48.6 секундын амжилтаар алтан медаль хүртсэн бол Чехийн биатлончин О.Моравец 34 минут 02.7 секундээр удаалж мөнгөн медалийн эзэн болжээ. Харин хүрэл медалийг Францын тамирчин Жан-Гийом Беатрикс хүртсэн байна. Өвлийн олимпийн 13 дахь медалиа хүртэх боломжтой байсан Бьорндален дөрөвдүгээр байрт оржээ. Тэрбээр байгаа гурван удаа алдаж буудан медаль хүртэх боломжоо алдсан. Олимпийн шинэ дээд амжилтыг тогтоох дахин нэг боломж түүнд бий.