
Сочигийн олимпын керлингийн тойргийн толголтууд өчигдөр явагдлаа. Одоогийн байдлаар Шведийн эрэгтэй баг хоёр ялалт байгуулан хошуучилж байгаа бол ихээхэн найдлага тавьж байсан Их британийн баг Шведийн багт хожигдсон байна. Харин эмэгтэй керлингчдийн хувьд Канад, ОХУ, Швед, Швейцарийн багууд ялалт байгуулжээ. Өнөөдөр тойргийн тоглолтууд үргэлжилнэ.