
Уулын цанын эмэгтэйчүүдийн супер слаломын төрөл өчигдөр явагдаж Германы тамирчин Мария Хёфль-Риш алтан медалийн эзэн боллоо. 2010 оны Ванкуверийн олимпод хос алтан медалийн эзэн болсон тэрбээр Сочигийн олимпийн нээлтэн дээр улсынхаа тугч хийсэн юм. Мария Хёфль-Риш 2 минут 34.62 секундэд замаа туулжээ.