
"Дорнын говь" компанийн захирал Б.Дэлгэрсайханыг 2012 оны сонгуулийн үеэр баривчлаад суллаж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тодруулбал, Б.Дэлгэрсайханыг Ерөө сумын Баянголын ордоос олборлосон төмрийн хүдрийг хилээр гаргахдаа хуурамч бичиг баримт, бүрдүүлж, тонныг нь бууруулсан гэдгээр шалгаж байсан. Үүнийг нь татвараас зайлхийсэн хэмээн шалгаж болох ч одоо болтол сураг чимээгүй байгаа юм. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр хилийн чанадад байгаа гэнэ. Тиймээс ч хэргийг нь түдгэлзүүлсэн байна. Гэтэл хуулиар бол шалгагдаж буй хэнийг ч хилээр гаргах ёсгүй юм.
Д.Ундрах /24tsag.mn/