
Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн-Замын-Үүдийн чиглэлд "Норд бенз" маркийн 42-58 УНА улсын дугаартай ачааны автомашины жолооч их хэмжээний эд зүйлсийг гаалийн татваргүйгээр хил нэвтрүүлэхийг завджээ. Ер нь гаалийн татваргүйгээс бараа бүтээгдэхүүн, эд зүйл оруулахыг завдах тохиолдол байнга шахуу гардагийг гаалын ажилтад хэлж байна. Тэгэхээр иргэд хэдэн төгрөгний татвараас зайлхийснээр өөрийгөө гэмт хэрэгтэн болгодог гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/