
Хотжилт эхэлж танхимын сургалттай болсон бид самбар шохойны хоршлоос харшилтай болтлоо хичээл зааж, Эйнштейн, Маркс, Менделев нарын хөргөөр тохижсон танхимд хичээлээ явуулдаг байлаа. Харин одоогийн техник технологийн хөгжил бидний амьдарлын бүхий л салбарт нэвтэрч “ухаалаг” бүтээгдэхүүнүүд өдөрбүр шинээр төрөн гарсаар байна. Энэ нь зарим үйлдвэрлэл үйлчилгээнд өргөн хүрээтэй нэвтэрч, цаг хэмнэх, ажил хөнгөвчлөх гайхамшгууд бий болсоор байгаа. Харин боловсрол сургалтын салбарт ямар байна. Цахим сургалт, цахим номын сан гээд олон зүйлийг нэрлэж болно. Харин хүүхдийн оюун санааны хөгжил мэдлэгийн орон зайг тэлэхэд шууд үйлчлэх хэлбэрээр нэвтрээгүй байгаа гэхэд болно. Энэ нь бид өөрсдийн онцлог шинжээ хадгалсан үр дүн бүхий арга хэлбэр, материаллаг баазаар сургалтын ажлаа баяжуулах хэрэгтэй гэсэн үг юм.

Сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүдийн сурч боловсрох орчин хүүхдийн оюуныг хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй гэсэн шүүмжлэл боловсролын салбарынханд хаяглагддаг. Сургуулийн барилга обьект, ширээ сандалд хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ хүүхэд багачуудын оюуны хөгжлийн суурь хөрсийг тэтгэж, мэдлэгтэй төгс иргэнийг бий болгох нь эцэг эх, багш бүрийн эрхэм зорилго. Энэ зорилгын дор “Гэрэлт Тайёо” компани хөрөнгө гаргаж хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн багц картыг гаргажээ.
Байгаль, ардын уламжлал, спорт, Монгол орны аймаг сумд, улс орны далбаа, геометр, ертөнцийн гурав, монгол үндэстний хувцас, оньсого, таван хошуу мал зэрэг өргөн хүрээг хамарсан нийт 26 багц төрөлтэй аж. Нэг багцад 26-30 зураг тайлбартайгаар багтсан картны зургийг уран зургийн аргаар зурж, сайн чанартай хэвлүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө зарсан нь харагдана.

2012-2016 онд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Эрдэм боловсролтой Монгол хүн”, Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх”, “Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү танин мэдэхүйн карт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа санаачлагчид хэлж байгаа юм.
ТАТО картын ихэнх хэсгийг Монгол ардын зан заншил уламжлалыг илтгэсэн оньсого, монгол гэрийн хэрэглэл, монгол цаг тоолол, таван хошуу мал зэрэг багцууд эзэлж байна. Энэ нь мартагдаж буй үндэсний өв соёлыг хүүхдүүдэд таниулах, цаашлаад тогтоон цээжлэх, дагаж мөрдөхөд хувь нэмрээ оруулах биз. Мөн багш нарт хичээлээ үр дүнтэй явуулах гарын авлага болж чадах юм.
Цаг үеийн онцлог, хүүхдийн сэтгэхүйг орчин үетэйгээ холбосон, үндэсний агуулгатай тоглоом, гарын авлагыг гаргаж, сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Гэрэлт Тайёо” компанийн санаачилгыг бид дэмжих ёстой.

Энэхүү 26 багц танин мэдэхүйн карт нь хүүхэд бүрийн өөрийн хүсэл эрмэлзлээр суралцах бололцоог дэмжиж, өөрөө сонголт хийх боломжийг нээхээс гадна картыг үзүүлэх, таалгах зэргээр гэр бүлийн гишүүдийн харилцаа, оролцоог нэмэгдүүлсэн онцлогтой хэмээн анхны хэрэглэгч болсон эцэг эх, багш нар ам сайтай байна. Зөвхөн оньсого гэсэн нэг багц картаар хүүхэдтэйгээ таалгаж тоглоход хүүхэд 30 оньсого, тийм хэмжээний дүрсийг танин мэдэж цээжлэх боломжтой юм.

Бидний хүүхэд багачууд янз бүрийн орчинд өсч хүмүүжиж байгаа. Ирээдүйд өөр өөрийн гэсэн онцлогтой хүн болж, тодорхой баялгийн эзэд болно. Гэхдээ монгол хүүхэд бүр мэдлэг оюун төгс болж өсөх нь бидний бахархал бас том эрмэлзэл юм. Тийм болохоор энэ зүгт хийж байгаа сайн үйл, зөв санаачилга бүрийг дэмжих сэтгэл хүн бүрт байх ёстой.
“Гэрэлт Тайёо” компанийн “ТАТО” танин мэдэхүйн карт номын дэлгүүрүүдээр тараагджээ.
“Хүүхэд мэдлэгээрээ ялгарвал гоё” гэсэн уриаг тэд дэвшүүлжээ.
Монголын үрс маш олон бас мэдлэг оюун төгс, эх оронч иргэд болтугай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэн дэвжиг.

Сэтгэгдэл (3)