
Дархан-Уул аймгийн зургадугаар багт нэг гэр бүлийн дөрвөн хүн гэртээ угаартан нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал 49 настай А, 18 настай Б, 13 настай Д, есөн настай эрэгтэй хүүхэд гэртээ угаартан нас барсан байна. Мөн Дорноговь аймагт хоёр хүн осгож нас баржээ.
Тиймээс хүйтний эрч чангарч байгаа энэ үед угаартах аюулгаас болгоомжилж, анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/