
Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр Сүхбаатар, Дорноговь аймаг болон Галшар сумтай хил залгаа Баянхутаг, Баянмөнх, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр сумдын нутаг дэвсгэрт 2014.02.09-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв. Галшар сумын нутагт 11000 орчим зээр нутагшиж байгаа бөгөөд зээр ихтэй сумдын нутагт тандалт хийж өвчний шинж тэмдэг бүхий зээрийг устган, дээж авч шинжилгээнд явуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Галшар, Баян-Овоо, Дархан, Баянхутаг, Баянмөнх сумдын засаг дарга нарт үүрэг болгов.
Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд Шүлхийн голомтод бүс нутаг болох Сүхбаатар, Хэнтий аймгийн дээрх сумдын чиглэлд зорчихгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/