
Тэгвэл охин ээжийн хамт маргааш өглөө Солонгосын “Ионсей” эмнэлэгт хагалгаанд орохоор явах гэж байна.Тэнд цус шүүлгэх хагалгаанд орохоор сарын хугацаанд явж байгаа бөгөөд биеийн байдал нь нэг хэвийн байгаа аж. Тодруулбал охины гарын арван хуруу үхжсэн, хоёр хурууныхаа нэгдүгээр үеийг тайруулсан. Мөн хөл нь үхэжсэн байдалтай байгаа юм.
Солонгост хагалгаанд ороход 50 сая төгрөг хэрэгтэй гэсэн бөгөөд нутгийн гишүүн Х.Баттулга, гишүүн Д.Ганбат нар 10, 10 сая төгрөгөөр тусална гэдгээ амлажээ. Мөн хандивын дансаар 25 сая төгрөг цугласан байна. Түүнчлэн, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Г.Батаа энэ сарын 01-нд Эрүүгийн хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201405000004 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Охины биеийг үзэлгүйгээр буюу суурь өвчинтэй байсан эсэхийг нягтлалгүйгээр вакцин хийсэн, буруу оношилсон байж болзошгүй гэж энэ хэрэгт “Оточ номгон” өрхийн эмнэлгийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа, сувилагч Э.Даваа, “Эрдэм” ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн нарт Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)