
СБД-ийн 9-р хорооны “Өрхийн эмнэлэгт нэр хаяг тодорхойгүй 30 орчим насны эмэгтэй хоёр настай эмэгтэй хүүхэд орхиж явсан байна. Хэргийг СБДийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Одоогоор хүүхдээ орхиж явсан эхийг эрэн сурвалжилж байна. Мөн өчигдөр ХУД-ийн 1-р хорооны 120 мянгатад байрлах “Оюу хорол” эмнэлгийн төмөр сейфнээс бэлэн биет 820,000 төгрөг, 1700 ам доллар алдагдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/