
"Сочи 2014" өвлийн олимпын уран гулгалтын багийн төрөл өнгөрсөн шөнө явагдаж ОХУ алтан медаль хүртлээ. Эзэн орны тамирчин Европын аварга, 15 –хан настай охин Юлия Липницкая бусдаасаа илүү байж үзүүлбэр болгондоо өндөр оноо авч багаа аварга болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ алтан медаль нь түүний олимпын наадмаас хүртэж буй анхны алтан медаль юм. Хэдхэн хоногийн дараа тэрээр өөрийн үндсэн тэмцээн болох ганцаарчилсан төрөлдөө хүч үзнэ. Мэдээж түүнийг Мао Асада, Ким Юна зэрэг хүчирхэг тамирчид хүлээж байгаа.
Сэтгэгдэл (3)