
Баян-Өлгий аймгийн нутаг дахь Толбо нууран дээгүүр хоёр машинтай явж байсан иргэд осолдох шахжээ. Тэднийг нууран дээр явж байхад нь мөс цөмөрсөн ч хүмүүс нь гарч амжсан байна. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид машиныг нь нуураас татаж гаргасан аж. Мөн Даян нуур дээгүүр зам товчлон явж байсан машинтай иргэд мөс цөмөрсний улмаас ангалд хавчуулагджээ. Түүнчлэн, Ховд голоор машинтайгаа гаталж явсан иргэд харзны усанд унаж, осолдох шахсан байна. Энэ мэт голын мөс нимгэн байгааг үл анзаарч иргэд осолдох магадлал өндөр байгааг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)