
2012.04.09-өөс 2012.04.16-ны хооронд Малайз, Сингапур улсын 6 иргэн хуурамч 220 ширхэг картууд ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийсэн,
2012.05.20-ноос 2012.05.22-ны хооронд Украйн улсын 2 иргэн ATM буюу бэлэн мөнгөний машинаас 100 гаран сая төгрөг бэлнээр авсан
2013.01. 23-аас 2013.01.25-ны хооронд Малайз улсын 3 иргэн хуурамч 113 карт ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийжээ.
Мөн Малайз, Сингапур, Украйн зэрэг улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдээс манай улсад 2012 онд 2 удаагийн давтамжтайгаар нэвтэрч Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний цэгүүдээс хуурамч карт ашиглан худалдан авалт хийж байсан, дээрх этгээдүүд нь нийт 500,000 ам.долларын төсөв бүхий хуурамч картууд бэлтгэн завдснаас 100,000 гаруй ам.долларын худалдан авалтыг манай улсад хийсэн үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллаж бүлэг этгээдүүдийг хил гарахаас нь өмнө дайчлан баривчилж харьяаллын дагуу мөрдөн байцаах албанд шилжүүлэн өгч ажиллажээ. Түүнчлэн, манай улсын иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдлууд Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)