
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр 2014 онд Дархан-Уул, Орхон аймагт гахайн ферм шинээр байгуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймагт 80 мэгжтэй дөрвөн ферм, Орхон аймагт 80 мэгжтэй гурван ферм тус тус байгуулах аж.
Одоогийн байдлаар нийслэлд 320 мэгжтэй хоёр ферм, Төв аймагт 320 мэгжтэй нэг ферм байдаг байна. Тиймээс 2015 онд Сэлэнгэд нэг, Булган аймагт хоёр, 2016 онд Хэнтий, Дорнод аймагт 80 мэгжтэй тус бүр нэг ферм байгуулахаар төлөвлөжээ.