
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг гүйцэтгэх юм. Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийх ажээ.