Даян дэлхийг Мин улс эзэлж авч чадах байсан бөгөөд, гагцхүү монголчууд тэднийг номхруулж байв
Язгуурын
(Юань) гүрний далайн бодлого маш их ирээдүйтэй байв. Тэнгис далайн аян
дайнуудыг хийснээр Зүүн Өмнөд Ази, Баруун Ази төдийгүй, Европ, Африк,
Америк, Автсралид ч цэргийн амжилт олж болох байв. Хожмын Их Британи мэт
дэлхийд ноёрхсон далайн их гүрэн болж болох байлаа
Даян дэлхийг Мин улс эзэлж авч чадах байсан бөгөөд, гагцхүү монголчууд тэднийг номхруулж байв
Язгуурын (Юань) гүрний далайн бодлого маш их ирээдүйтэй байв. Тэнгис далайн аян дайнуудыг хийснээр Зүүн Өмнөд Ази, Баруун Ази төдийгүй, Европ, Африк, Америк, Автсралид ч цэргийн амжилт олж болох байв. Хожмын Их Британи мэт дэлхийд ноёрхсон далайн их гүрэн болж болох байлаа.
Ингэснээр монголчууд уусаж алга болох байсан уу? Энэ бол маргаантай асуудал. 100 орчим жил асар олон хүн амтай хятадуудыг ноёлон захирахдаа уусаж үгүй болох бүү хэл, тийм үзэгдлээс сэргийлэх тусгай бодлого баримталж байлаа.
Харамсалтай нь далайн бодлогын эхэнд тун азгүй явдлууд тохиолдсон. 1-рт, хятадууд хутган үймүүлж, Их Монголыг Японтой муудалцуулсан. 2-рт, хятадууд Японтой хийх дайны бэлтгэл ажилд оролцохдоо ихээхэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан. 3-рт, Япон руу довтолсон өдөр их шуурга камиказе дэгдэн, сүйрэл авчирсан билээ. Энэ нь далайн бодлогоо түр завсарлахад хүргэж байв.
Улаан алчууртны бослого гарч монголын Юань гүрэн мөхөж, Хятадын Мин гүрэн байгуулагдсанаар, орхигдсон далайн бодлогыг сонирхон сэргээжээ. Юань гүрний үед далайн их гүрэн болох, далайн их байлдан дагуулал хийх чиглэлээр асар их зүйл хийгдсэн байв. Энэ нь Мин гүрний хаад ноёдын хорхойслыг төрүүлсэн нь мэдээж.
Юань гүрний далайчид Зүүн Өмнөд Азийн орнууд, Индонези, Цейлон, Энэтхэгт очиж байжээ. Зарим мэдээгээр бол Арабын хойг, Африкийн дорнод эрэг, Мадагаскарт очиж байсан байна. Мадагаскарт амьдарч байгаад мөхсөн аварга шувууны өдийг Юань гүрний далайчид хаандаа аваачиж өгсөн гэж биологичид бичдэг. Юань гүрний далайчдын аяллуудын газарзүйн ач холбогдлыг тусгайлан сайтар судлах нь зүйтэй юм. Монгол гүрний бодлогоор хийгдсэн эдгээр их аяллуудыг Хятадын их аялагч, Дорнын газарзүйн их нээлт хийгч хэмээн шагшигддаг Жэн Хэ зөвхөн давтсан гэхэд болохоор.
Буриад Монголын анд маань Жэн Хэг Юннаний монгол гэж байсан Лалын шашинт монгол гарвальтай гэж танилцуулсан байх нь олонтаа. Түүнийг Юнаний сэмү буюу хожим хуэйзу гэх ард түмэн болсон, Дундад Азиас гаралтай өнгөт нүдтэнүүдийн хойч гэх мэдээлэл бас байна. Жэн Хэгийн өвөг дээдэс ямар ч байсан монголчуудын байлдан дагууллын дараа монголчуудтай хамт ирсэн аж. Жэн Хэ төрөхдөө Ма Хэ гэх нэр овогтой байсан агаад, Ма нь мусаим гэсэн үг байж магад гэдэг. 1382 онд Юннаньд Мин улсын цэрэг довтлон ирэхэд, Бухараас ирэгсдийн хойч гэгддэг Ма Хэгийн эцэг эрэлхгээр тулалджээ. Иймээс Ма Хэ хааны анхааралд өртөж, улмаар ордны тайган болжээ.
1386 онд Ляодуны Нагачу жанжны эсрэг дайнд оролцож, цэргийн туршлага олсон байна. Мингийн анхны хаан Жу Ян Жаны дараа эргэлт хийж гарч ирсэн Жу Ди буюу Юн Лэ хаан түүний Ма Шэнбао болсон байсан нэрийг Жэн Хэ гэж өөрчилжээ.
Жэн Хэ Мин улсыг далайн их хүчирхэг гүрэн болгох асуудлыг их сурталчилж, хаанд их нөлөөлж байжээ. Ингээд Юаний далайн бодлогын өв дээр суурилан, 19 мянган цэрэгтэй, тэр үед дэлхийн хаан ч байгаагүй том бөгөөд дэвшилтэт хөлгүүдтэй, зэвсэглэлээр сайтар хангагдсан флотыг бүтээн байгуулжээ. 1588 оны Испанийн армадатай адил тооны цэрэгтэй энэ флот тухайн үед их байлдан дагууллыг хийж чадах байж.
Тухайн үед Өрнөдөд Османы Турк, Дорнодод монголчууд хамгийн хүчирхэг цэргийн хүч байв. Гэхдээ Османы флот Жэн Хэгийн флотыг сөрөн зогсож чадахааргүй байлаа. Италийн жижиг улсуудын флот ч султаны флоттой амжилттай үзэлцчихдэг асан.
Жэн Хэ 1405-1407, 1407-1409, 1409-1411, 1413-1415, 1417-1419, 1421-1422, 1430-1433 онуудад бараг 30 жил аялахдаа Индонези, Тайланд, Цейлон, Калькутта, Ормуз, Аден, Улаан Тэнгис, Могадишод очж байжээ. Ингэхдээ жижиг ханлиг голдуу улсуудаар Мин улсаас янз бүрээр хараат болох байдлыг хүлээн зөвшөөрүүлж байжээ. Зарим нь ч юу болоод байгааг ойлголгүй хоцорч байсан нь лавтай. Үндэслэлгүйгээр манай боол болов, албат болов гэж тооцдог нь Хятадын янз бүрийн улсуудын эртний уламжлалт бодлого.
Цейлонд хүч түрэмгийлсэн ажиллагаа хийж, Буддагийн үс, шүд, аяга зэргийг булааж, хааных нь гэр бүлийг олзлон авч явж, өөрийн хаанд тушааж байжээ. Жэн Хэгийн аяллын мөрөөр хятадын цагаачдын урсгал хөвөрдөг байв. Африкт ч хятадууд очиж суусан агаад, хожим уусаж, зан заншлын зарим нэг онцлогтой хар африкчууд болон хувирчээ.
Европчууд юун азаар тэр үед Жэн Хэ, Мин улс бидэн рүү довтолсонгүй вэ, сөрөн зогсох хүч бидэнд байгаагүй гэдэг. Өөрсдөө ч хариуг нь хэлж л байдаг л даа. Мин улс монголчуудтай байнга тэмцэлдэж байсан учир далайн их байлдан дагуулал хийхэд хүн хүчээр дутагдаж байсан юм гэж. Тийм ээ, монголчууд Юань гүрнээ сэргээнэ гэж, зах зээлээ нээ гэж, Мин улс монголчуудыг даран сөнөөнө гэж байнга тэмцэлдэж байлаа. Монголын хэрийн хаад ноёд Мин улс руу уулгалан довтолж, хувь заяаг нь эргэлзээтэй болгодог байв. Тэгвэл хятадын хаад ноёд монголчуудыг газрын хөрснөөс арчих л ёстой гэж үзэж асан.
Ийм байхад ач холбогдол багатай аялал хийж, Мин улсын мөнгө хөрөнгө, цэрэг дайчдыг дэмий юманд дайчилж, эзэнт улсыг аюул эрсдэлд учруулж байна гэж хятадын ноёд түшмэдүүд Жэн Хэг байнга шүүмжилдэг байжээ. Жэн Хэгийн аяллуудын үеэр монголчууд болон Мин улсын хооронд цөөнгүй тооны дайн тулаан болсон байна. Мин улс Цагаан хэрмийг шинэчлэн бэхжүүлэх, барьж дуусгахад их хүчин чармайлт гаргаж байв.
Юн Лэгийн дараагийн хаан Жа Жаньзи далайн бодлогыг эрс эсэргүүцэж таслан зогсоов. Хамаг хүч хөрөнгөө хойд хилийг бэхжүүлэх, монголчуудтай тэмцэлдэхэд зориулах болов. Жэн Хэ улс орноо баллаж доройтуулсан этгээд гэх шүүмжлэлийн дунд 1435 онд насан нөгчжээ. Түүний дурсгалыг флотыг нь шатаан “хүндэтгэв”. Хэрэв далайн бодлого явуулсаар байх ахул нэг л өдөр монголчууд Мин улсыг мөхөөж, бидэнд зөвхөн далай л үлдэнэ гэж урд хөршийн ихэс дээдэс итгэж байлаа. Тэр нь ч зөв байсан юм. Удалгүй илүү нэгдмэл байдалтай болсон монголчууд Мин улсын 50 мянган цэрэгтэй их армийг бутцохиж, Жэн Тон хааныг нь олзлон авч, хоньчин болгожээ. Түүнийг өөрсдийнхөөрөө боловсруулаад, Мин улсын хаан сэнтийнд ахин суулгаж байжээ.
Тэр үеийн дэлхий дахиныг Мин улсын түрэмгий санаархлаас монголчууд аварсан юм байж. Тэгвэл Мин улсыг монголчууд мөхөөхөөс хэн аварсан юм бэ?
Монголчууд өөрсдөө л Мин улсыг аварсан юм. Өөр хэн ч биш.
Юань гүрний мөхлөөс Чин гүрний бадрал хүртэл хэдэн зуун жил монголчууд хоорондоо зогсоо зайгүй, элий балай юм шиг байлдаж дайсагналцсан билээ. Монголчууд тэр үед бие биеэ, өөрийгөө устгах машин шиг болсон байв. Байлдахгүй л бол нэг хэсэг зон түмэн нь нөгөө хэсгээ устгачих гээд байдаг байв. Эцэстээ Баруун Монголоо байхгүй болохыг үзэж байж сая номхорцгоосон нүгэлтнүүд билээ л. Ингэж монголчууд Мин улсыг аварсан юм. Аврахдаа өөрсдийгөө устгах дөхөж байж аварсан юм. Феодалын бутралын гэх дэлхийд хосгүй тэнэг мунхаг тийм үеийг монголчуудын түүхээс хайгаад хайгаад олдохуйяа бэрх. Харин өнөөдөр бид түүнтэй дүйцэх тэнэг мунхаг, өөрийгөө устгах нэгэн түүхийг бүтээж яваа билээ л… 1492 онд Христофор Колумб Америкт, 1498 он Васко да Гама Энэтхэгт хүрч, 1519-1522 онд Магеллан дэлхийг тойрч, бөмбөрцөг гарагт өрнөдийнхөн ноёлж эхэлжээ.

Сэтгэгдэл (29)