Саяхан нэгэн сайтаас охидын зодоон гэсэн бичлэгийг олж харлаа. Үнэндээ бол тийм хүчирхийлэлтэй бичлэгийг үзэхийг хүсээгүй ч дотроо олон хоног бодон бясалгаж, бичье гэж бодож байсан сэдэвтэй маань холбоотой байсан учраас өөрийн эрхгүй түүнийг үзлээ. Энэхүү бичлэгт гарч буй зүйлийг дүрслэн буулгаваас дунд сургуулийн том ангийн охид бололтой нэг охин нь нөгөөгөө газарт хэвтүүлчихсэн өшиглөж байна. Ингэхдээ чанга орилж хашгиран, хараал урсгах нь бичлэгийг үзэж дуусгахын аргагүй бөгөөд зодоонч охины хараал, чахарсан дуу хоолойг сонсож үл тэвчим. Энэ бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хэцүү байсан ч энэ бичлэгээс нэг л зүйлийг би олж харахаар эрэлхийлж байсан учир дуустал үзэхийг хичээлээ. Би энэ бичлэгээс юу олж харахыг маш их хүсч байсан бэ гэвэл зодуулж буй охинд хэн нэгэн туслах нь уу үгүй юу гэдгийг л харахыг хүссэн юм. Гэтэл үнэндээ хэн ч туслаагүйгээр үл барам тэнд байсан эрэгтэй хүүхдүүд болдог юм болдгоороо болж байгаа юм шиг л хоорондоо ярилцан харж суулаа. Бичлэгийгүргэлжлүүлэн дүрсэлвээс, зодоонч охин чахран дуугарч хараах нь улам ихэссэн төдийгүй өшиглөхөө түр завсарласны дараа нөгөө охиныг хана руу толгойг нь савах, унагаж байгаад толгой руу нь өшиглөх зэргээр үргэлжлүүлэхийг хараад би бичлэгийг үнэндээ дуусгаж чадсангүй.
Наадмын өмнө олны сэтгэлийг сэрхийлгэсэн нэгэн аймшигтай гэмт хэрэг гарсан билээ. Тэр бол нэгэн хайртай эр хүнээ харамлан өш хонзонгийн сэдэлтэйгээр хорин хэдхэн настай залуу сайхан бүсгүйг өөр нэгэн эмэгтэй орцонд нь 70 гаран удаа хутгалж хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг. Энэ хэргийн сэдэлт, үйлдэл үнэхээрийн аймшигтай бөгөөд жигшүүртэй байсан. Тийм ч учраас амь насаа алдсан залуу бүсгүйн ар гэрийнхэн, хайртай дотны хүмүүст нь гүн эмгэнэлээ илэрхийлье. Миний хувьд энэ хэрэг, үйлдлийгжигшихээс гадна бас нэгэн зүйлийг ихээр жигшиж энэхүү нийтлэлийг бичье хэмээн олон өдөр дотроо бодол тээж явлаа. Тэр юу вэ гэвэл яагаад түүнд хэн ч тусалсангүй вэ? Хэн нэгэн тусалсан бол амийг нь аварч болох байсан. Бүсгүйг хээр талд ч юм уу эзгүй ойд аваачаад сийчээгүй шүү дээ. Оройн 8-9 цагийн үед буюу хүмүүс гэртээ тухлан суугаад хоол ундаа идээд телевизээ үзээд гэртээ байж байдаг цагт болсон хэрэг. Яг тэр үед орцонд нэгэн эмэгтэйг тийм олон удаа хутгалан орилж чарлан амь аврахыг гуйж байхад хэн ч туслаагүй. Ядаж л утсаараа цагдаа яаралтай дуудаад өгсөн бол амь насыг нь аварч болох байсан бус уу? Яагаад хэн ч ийм юманд тусалдаггүй вэ? Энэ асуултыг би өөрөө өөртөө дахин дахин давтан хэлж, энэ асуудлаар сэтгэл минь шаналж, зовсон нь үнэн билээ. Үүнийг би Монголын маань өнөө цагийн эмгэнэл гэж дүгнэсэн. Энэ зүгээр л нэг ганц хоёр хүний хувийн асуудал биш. Энэ бол нийгмийн маань асуудал.
Энэ асуултын хариултыг хамтдаа хайгаад зогсохгүй, шийдвэрлэмээр байна хүмүүс ээ. Дээр дурдсан бичлэгт гарч буй зэрлэг танхай охин шиг хэн нэгэнд таны ч, миний ч хүүхэд зодуулах боломжтой шүү дээ. Алгадуулж буйг нь биш алгадаж буйг нь, өшиглүүлж буйг нь бус өшиглөж буйг нь дэмждэг ямар учир байгааг би үнэндээ ойлгодоггүй. Хохирч буйг нь бус хохироож буйг нь дэмждэг нийгмийн үзэгдэл байгаа юм шиг сэтгэгдэл төрөх үзэгдлүүд олон байдагт би их эмзэглэдэг. Нэгэн твитерчин хүүгээ заазуурдсан эрэггэйн хэргийн тухай жиргэхдээ “өө хайран заазуур” гэж бичсэн байхыг хараад би арай ч дээ гэж бодсон. Хүмүүсийн маань сэтгэлгээнд ямар өөрчлөлт байна? Хүчирхийлэлд хэт дасан зохицсон мэт энэ байдал юунаас улбаатай байдаг вэ? Хэн нэгэн хохирч, хэлмэгдэж байхад манайхан яагаад тусалдаггүй вэ?
Хувиа хичээсэн зан, хүчирхийлэлд дасан зохицсон байдал нь нийгмийн маань ахуйн соёл, хүмүүжил үү? Амин хувиа хичээсэн, аймхай хулчгар байдаг нийгмийн энэхүү соёл ахуйн эх үндэс юу вэ? гээд олон асуултын хариултыг бид олж нийгмийн энэхүү сөрөг уламжлалыг халах, үүний оронд арай илүү гэгээлэг, хүмүүнлэг соёлыг бий болгомоор байна.
Залуу бүсгүй 75 удаа хутгалуулж нас барсан тэрхүү хэрэг явдлыг бага зэрэг сонирхон судлахдаа хүмүүс яагаад туслаагүй вэ гэдэг асуултыг би хамгийн түрүүн тавьсан. Тэгсэн чинь тэр орцонд эхнэрээ байнга хүчирхийлэн зоддог гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгдэж байдаг нэгэн гэр бүл байдаг аж. Хөршүүд тэднийг зодолдож байна гэж бодоод тоогоогүй гэдэг хариуг өгсөн гэдэг. Гэтэл гэр бүлд хүртэл хаалттай хаалганы цаана ямар аймшгийн хүчирхийлэл болдогийг бага насны хүүхдүүдийг тамлан зодсон, заазуурдсан гээд ар араасаа цувран гарсан хэргүүдээс бид гэр бүлийн хүчирхийллийн мөн чанар, хор уршгийг бага ч болов танин мэдэж байгаа.
Хүчирхийллийн золиос болж буй хүмүүст туслах, хайр энэрлийн гараа сунгахад хүмүүст бусдыг хайрлах хайр, тэдний төлөө тэмцэх тэмцэл, эр зориг үгүйлэгдэж байдаг. Бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх, нигүүлсэх, хүчгүй нэгэнд туслах эрсдэл, эр зориг гаргаж чаддаг, хувиа хичээгээгүй зан төлөвийг бид боловсролын системдээ гүн бат суулгаж өгөх ёстой. Хэвлэл мэдээллийн бодлого ч үүнд чиглэх учиртай. Сүм хийд, аливаа шашин соёл, итгэл үнэмшлийн нөлөө ч чухамхүү хүмүүнлэг, иргэнлэг, соёлтой, нигүүлсэнгүй нийгмийн төлөө л чиглэгдэх ёстой билээ.
“Амь авраарай" хэмээн орилж байхад арван ч ханхайсан эр гарч ирээд залуу бүсгүйн амийг аварч болох байсан гэж бодохоос зарим шөнө нойр маань хулжиж байлаа...
Бид хүчирхийлэлд хэт дасан зохицсон нийгэм болоо юу даа? Тийм баймааргүй байна, үүнийг өөрчлье хүмүүс ээ.

Сэтгэгдэл (26)