Бяцхан үрсийг сурган хүмүүжүүлдэг багш танд хандан хэлэх үг байна. Анхааралтай чагнан сонсооч, энд бичсэнийг минь уншаач хэмээн хичээнгүйлэн хүсье.
АНУ-ын нэгэн их сургуулийн социологийн ухааны профессор Балтимор хотын ядуурал, хүчирхийлэл үүрлэсэн хамгийн хэцүү нэг дүүргийн сургуулиуд руу оюутнуудаа илгээж, тэндхийн хүүхэд бүрийн ирээдүйн талаар үнэлгээ өгөхөөр явуулжээ. Оюутнуудын авчирсан тайлан "ирээдүй нь найдваргүй" гэсэн ганц тодорхойлолттой ирж байлаа.
Хорин таван жилийн дараа нөгөөх профессор тэр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн талаар олж мэдэхийг бас оюутнуудад даалгажээ. Гайхалтай нь тэдний 25 нь өөр газар руу явсан тул юу болсныг мэдэх боломжгүй байсныг эс тооцвол, үлдсэн 180 хүүхдийн 176 нь амжилтанд хүрч хуульч, эмч, сэтгүүлч, хотын дарга, багш гэхчлэн олны хүндэтгэл хүлээсэн хүмүүс болсон байв. Профессор өөрөө ч гайхаж гүнзгийрүүлэн судлахаар шийджээ.
25 жилийн өмнө хүүхэд байсан тэдэнтэй нэг бүрчлэн ярилцаж ийнхүү амжилтанд хүрэхэд чухам юу тус болсныг нь лавлаж. Хамгийн сонирхолтой нь тэдний өгсөн хариулт нэг л байсан буюу "энэ бол багш маань" гэсэн үг байлаа.
Тэдний багш байсан эмэгтэй амьд сэрүүн төдийгүй 90 насыг зооглосон хэрнээ саруул ухаантай хэвээрээ нэгэн байв. Профессор түүнтэй уулзаж, ядуусын дүүргийн 180 хүүхдийн 176-гийнх нь амьдралыг хүнд нөхцөл байдлаас амжилтанд хүргэхийн тулд юу хийснийг нь лавласан байна. "Үнэндээ энгийн зүйл л дээ" хэмээн настай хатагтай инээд алдан "Би тэдэнд хайртай байсан юм" гэжээ. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөсөн гайхамшигтай түүх байлаа.
Ганц энэ түүхээс л гэхэд багш хүн сурагчдын ирээдүйн амьдралд ямар чухал үүрэгтэй болох нь харагдаж байна. Эртний философич Аристотель хэлэхдээ "Хүүхэд насандаа олж авсан зуршил ирээдүйн амьдралыг нь тодорхойддог" гэжээ. Энэ зуршил сайн, муу байх нь томчууд бидний үлгэр дууриал ямар байхаас ихээхэн шалтгаална.
Хүүхдийн мэдлэг боловсрол, зан чанарын төлөвшилд эцэг эх чухал боловч багш сурган хүмүүжүүлэгчийн үлгэр дууриал нь үнэхээр нөлөөтэй ажээ. Хүүхэд багшийгаа харахдаа хамгийн төгс төгөлдөр хүн гэж үнэлж тэр үнэлэмжээрээ хүндэтгэж байдаг аж.
Хүүхдийн хүчирхийллийн тухай яриа үүсэхэд бид юун түрүүнд бие эрхтэнд нь хохирол учруулсан тухай л боддог. Гэтэл хүүхдийн сэтгэл зүрхэнд уг яриа хэрхэн тусаж тэднийг өөрчилж байдгийг тэр бүр мэддэггүй. Хүн зүрхнийхээ бялхлаараа ярьдаг гэлцдэг. Бидний амаар сайн муу юу хэлэгдэж байна, тэр нь зүгээр нэг салхинд хийсэх төдий өнгөрдөггүй гэсэн үг л дээ. Бид аав ээж, ах дүүс, хань, үр хүүхдүүдээ гомдоочих вий гэсэндээ муу үгийг хэлэхээоэ айдаг. Учир нь бид тэдэнд хайртай.
Гэтэл яагаад багш хичээлдээ хоцроод ирснийх нь төлөө л гэхэд сурагчиддаа зүрх сэтгэлийг нь шархлуулам хатуу үг хэлж чаддаг байна вэ. Үгээр хүнийг үхуүлж ч болно бас амьдруулж ч болно гэдэг. Алдаа гаргасан шавийнхаа сэтгэлийг сэргээх үг хэлж чадахгүй бол дуугүй байхад л тэр нь зэмлэл болох ч удаатай. Эцэг эх, үр хүүхдээ хайрласны улмаас муу үг хэлэхээс зайлсхийдэг. Тийм хайр багшид бас дутагдаж байна. Багш хүн энэ бол миний ажил гэж харахаас илүүтэйгээр энэ хүүхдийн ирээдүйг би бас бүтээлцдэг гэж үзэж чадаж байвал шавь нараа хайрлах ёстойг ухаарах болно. Энэ бол багш байх хамгийн зөв хандлага юм.
Өсвөр насны нэгэн хүүг хашгичин загнах нас тогтсон эмэгтэйг хараад үр хүүхдээ ч ингэж загнадаг хүн багадаа эх харамсах сэтгэл төрж билээ. Эмэгтэйг явсны дараа гуниглан зогсох хүүгээс “Энэ хүн хэн бэ?" гэж асуувал "багш" гэж хариулах нь тэр. Надад үнэхээр харамсалтай санагдаж билээ. Тухайн үед багшийн амнаас гарсан хараалын үгс хүүгийн сэтгэлийг эмтэлж, хүсэл тэмүүллээс нь хулгайлсан гэвэл хилсдэхгүй.
Дунд сургуульд байхдаа гүйлтийн тэмцээний зам дээр хөл алдаж бүдэрчихээд уйлж суухад минь "Чи чадна. Бууж өгч болохгүй. Босоод гүй" гэж хэлж байсан багшийн минь үг олон жилийн дараа ч зүрх сэтгэлд минь чухал байр суурийг эзэлсээр өнөөдөр хүртэл чихэнд минь шивнэх мэт санагддаг. Амьдралын хүнд хэцүү үед энэ үг надад хүч өгөн зоригжуулж, урагш алхуулж ирсэн. Багш та ч бас миний багшийн нэгэн адил шавиасаа амьдралд итгэл өгөх, хүчирхэгжүүлэх гайхамшигтай үгээ бүү харамлаарай. Таны урмын үг дэргэд чинь суугаа шавьд чинь яг одоо хэрэгтэй байна.

Сэтгэгдэл (51)