Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон банкны толгойг залгисан “Олон Овоот”-ын тухай 24 баримт

2013-7-31
0
ЖИРГЭХ
"Олон овоот"-ын банк дампууруулдгаар нь бараг хүн бүр мэддэг боллоо. Ингэхэд "Олон овоот" гэж ямар орд вэ. Тус ордын тухай 24 баримтыг хүргэж байна.
    олон овоот2"Олон овоот"-ын банк дампууруулдгаар нь бараг хүн бүр мэддэг боллоо. Ингэхэд "Олон овоот" гэж ямар орд вэ. Тус ордын тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Тус орд газар нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд бий.

2.    Энэ алтны орд газар нь ганц бус нийт 16 лицензээс бүрддэг байна. Гэвч нийт нөөц нь тун тодорхойгүй.

3. Манай улсын эрдэс баялгийн санд бүртгүүлж, гадны экспертүүдээр тодорхойлуулснаар 18.5 тонн алттай гэж үздэг ажээ.

4.    Энэ ордоос болж хамаг юмаа тавиад туучихсан гээд байгаа “Жаст”-ын Ш.Батхүү энэ тоонд л итгээд тус ордыг авч хөрөнгө оруулсан түүнийг бизнесмэн биш энгийн нэгэн болгосон гэж буй.

5.    Ш.Батхүүгээс өмнө тус ордын эзэн байсан Ц.Мянганбаяр 2009 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Геологийн тогтоцоор “Олон Овоот”-ын ордын алтны нийт нөөц 100 тонн хүрнэ гэж Канадын компани дүгнэлт гаргасан” гэж ярьжээ.

6.    Тус ордыг ашиглах зөвшөөрлийг хамгийн анх 1997 оны 10 сарын 1-нд өгч байжээ. Мөн 2042 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ашиглах зөвшөөрөлтэй талбай ч 16 лиценз дунд байна.

7.   Тус ордын “Овоот-1”, “Олон овоот”, “Гоёот улаан”, “Мөргөцөг уул”, “Бороодон”, “Хоримт”, “Авдрант”, “Хоромт”, “Хүрмэн толгой”, “Өлгий уул-1”, “Баруун овоо” зэрэг талбайн лицензийг “Зоос”, “Анод” хэмээх түүх болсон банкуудын барьцаанд тавьж тэднийг дампууруулахад хүргэжээ.

8.    Харин "Баян ширээ уул", "Авдрант 1", "Авдрант", "Хоримт" гэсэн сүүлийн дөрвөн лицензийг “Хадгаламж” банкинд барьцаанд тавьжээ.

9.    Энэ ордын лицензийг анх 1997 онд “Хотш” банкны нэр дээр авч байжээ.

10.    Үүний дараа “Бор хайрхан уул” гэдэг компанийнх байснаа “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт очиж сүүлдээ “Жаст”-д ирсэн тухай хэвлэлд бичсэн байна.

11.    “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр “Олон овоот”-ыг хамтарч эзэмших саналыг “Жаст”-ын Ш.Батхүүд 2006 онд тавьж байжээ. Асар их нөөцтэй хэмээсэн уг ордод “Жаст”-ыг татах гол зорилго нь алтны уурхайд хамгийн их хэрэгтэй дизель шатахууныхаа зардлыг даалгах байсан бололтой. Тиймээс хамтарсан компани байгуулахаар болж “Олон овоот гоулд” гэсэн компани мэндэлсэн гэнэ. Хамтарсан компанийн 60 хувь “Монгол газар”-ынх, үлдэх 40 хувь нь “Жаст” группийн мэдэлд байхаар гэрээ хийж байжээ.

12.    Харин одоо энэ орд Г.Алтан хатагтайн мэдлийнх.

13.    100, 25, 18.5 бүр 4 тонн алтны нөөцтэй гээд буй энэ ордыг эзэмшигч одоогоор 570 кг алт олборлоод байгаа нь үнэн аж.

14.    “Олон Овоот”-ын ордыг өмнө нь “Голдман сакс” хэмээх гаднын банкинд барьцаанд тавьснаар, манай “Зоос” банк дампуурч гадныханд алдахаа дөхөж байсан түүх бий.

15.   
Гадныханд алдчихалгүй өөрсдөө авч үлдсэн ч лиценз нь банкнаас банк дамжин барьцаанд явсаар, алтаа олборлосон олборлоогүй хоёрын хооронд байсаар өнөөг хүрчээ.

16.
“Алтжин”-ийн Г.Алтан хатагтайн гарт очсон тус ордын цаашдын хувь заяа хаашаа эргэхийг хүмүүс анхааралтай харж байна. Г.Алтан хатагтайн цаана АН-ын нэр бүхийн гишүүд ч байна гэдэг таамгийг хэвлэлүүд дэвшүүлжээ.

17.  Одоо “Олон овоот”-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж ашгаа олоход нэн түрүүнд 30 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа аж.

18.    30 сая ам.долларын санхүүжилтийг Г.Алтан Хонгконгоос босгож магадгүй гэж хэвлэлээр бичиж байна.

19.    Тус ордын арилжааны банк болон банк санхүүгийн байгууллагуудын дундын өр, иргэн, аж ахуйн нэгж, татварын өртэйгээ нийлээд 300 тэрбум төгрөг гэж тооцож буй гэнэ.

20.    Олон овоотын ордтой холбоотой нэгэн ажлын хэсгийг УИХ-аас 2011 онд гаргаж байжээ. Зорилго нь уг ордын банкуудад учруулсан болон учруулж болзошгүй хор хөнөөлийг тодруулах байсан юм. Хамгийн сонирхолтой нь энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Чулуунбат ахалж байв. Олон овооттой холбоотой элдэв асуудалд гүн гүнзгий холбогдсон эрхэм гишүүнээр ахлуулсан нь тухайн үедээ олон хүний сонирхол татаж байсан. Учир нь энэ ордыг гадны компанид барьцаалаад бага биш мөнгө авахад зуучилсан хүн нь О.Чулуунбат. Тэр үүнийгээ ч нууж хаагаад байдаггүй юм.

21.  
  Олон овоотын алтны орд нь “Олон овоот”, “Овоот 1”  гэсэн хоёр газраас бүтдэг.  “Олон Овоот”-ын  лиценз нь анх 219 А гэсэн дугаартайгаар олгогдож байжээ.

22.     2005 онд “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр “Олон овоот”-ын тусгай зөвшөөрлөө Анод банкны барьцаанд тавьсан байна.  2007 онд Анод банкны барьцаанаас чөлөөлж,  2008 оны хоёрдугаар сард “Монгол газар” компанийн эзэмшилд байсан  “Олон овоот”-ын тусгай зөвшөөрөл “Голдман сакс интернэшнл”-ийн  барьцаанд тавигджээ.

23.   
2009 онд банк, банк бус санхүүгийн бүртгэл аваагүй мөртлөө барьцааны бүртгэл хийгдсэн нь Монгол Улсын хуулийг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн  даргын 941 тоот шийдвэрээр “Голдман сакс интернэшнл”-ийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлсөн байна.

24.
    2009 онд  “Овоот 1”  газарт орших ашиглалтын лиценз нь анх 11201А гэсэн дугаартай байснаа 2009 онд 15274А гэсэн дугаартай болж өөрчлөгдсөн аж
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • yalalt (203.91.118.156)
    Мянганбаярыг шоронд хийгээд өгөөчээ
    2013 оны 08 сарын 01 | Хариулах
  • olon ovoot OT derged hooson ord bain (112.72.12.25)
    Gadniihan 1700 tonn gariu alttai hudern hedch yumu iim naigyi ih bailgaa gadaadiihand tuuchihaad uursduu 20-30 altan deer hed heden bank dampuuruulj bulaatsaldah yumaa shivshig
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 37 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 58 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 3 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 35 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК