Монгол дахь 1xBet-ийн зүгээс Ази тивээс гаралтай, Европын лигүүдэд тоглож буй шилдэг хөлбөмбөгчдийн жагсаалтыг танилцуулж байна.
Сон Хын Мин (БНСУ, Тоттенхэм Хотспур)
Солонгос довтлогч Сон Хын Мин сүүлийн 10 жилийн турш Английн Премьер лигийн баг болох Тоттенхэм Хотспур-ын гол тоглогчдын нэг байсаар ирсэн бөгөөд Европын тэмцээнүүдэд тогтмол оролцсоор байна. Үүнээс өмнө тэрбээр Германы Бундеслигт “Хамбург” болон “Байер Леверкусен”-ын төлөө амжилттай тоглож байв. Сон Хын Мин Тоттенхэмын төлөө 437 тоглолтод 172 гоол оруулаад байгаа бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх нь тодорхой.
Тус баг түүнд итгэл хүлээлгэж, Хюго Льорисийн дараа ахлагчийн туузыг Сон Хын Минд өгсөн бөгөөд клуб түүнтэй байгуулсан гэрээгээ 2026 оны зуныг хүртэл сунгаад байна. 1xBet Монгол-ын шинжээчдийн зүгээс Сон Хын Мин бол Европт тоглож буй хамгийн нэр нөлөөтэй Азийн хөлбөмбөгч гэдэгт эргэлзэх зүйлгүй гэж үзэж байна.
Ким Мин Жэ (БНСУ, Байерн Мюнхен)
Солонгос төвийн хамгаалагч Ким Мин Жэ-гийн тоглолтын ур чадварын өсөлт нь үнэхээр асар хурдацтай явагдсан. 2021 онд тэрбээр Хятадын Бээжингийн Гоань багт тоглож байсан бол ердөө хоёр жилийн дотор Фенербахче-ээр дамжин, Наполигийн төлөө Сери-А лигийн аваргын цом өргөж, улмаар Байерн Мюнхен клубт нэгдсэн юм.
Ким Мин Жэ нь тоглогчдоосоо асар өндөр түвшний тоглолт хүлээдэг Байерн-д бага багаар дасан зохицсоор байна. Багийн одоогийн дасгалжуулагч Венсан Компан өмнөх дасгалжуулагч Томас Тухелийн адил Ким Мин Жэд итгэсээр байгаа нь түүний үнэ цэнийг харуулж байна.
Такэфуса Кубо (Япон, Реал Сосьедад)
23 настай Япон тоглогч Такэфуса Кубо нь анх Барселонагийн академиас гарч ирсэн бөгөөд хожим нь Реал Мадрид-ын бүрэлдэхүүнд нэгдсэн ч, замналынхаа хамгийн оргил цаг үеийг Баскийн Реал Сосьедад өнгөрүүлж байна. Кубо нь 2022/2023 оны улирлаас хойш Реал Сосьедадын төлөө тоглож байгаа ба өдгөө багийн тулгуур тоглогчдын нэг болж чаджээ. Тэрбээр нийт 114 тоглолтод 20 гаруй гоол оруулж, 17 гоолын дамжуулалт өгсөн байна.
Ли Кан Ин (БНСУ, Парис Сен-Жермен)
23 настай Солонгос хөлбөмбөгчин Ли Кан Ин-ийг бага наснаас нь ирээдүйн од болно хэмээн мэргэжилтнүүд харж ирсэн ч, өсвөр насандаа одоогийн Ламине Ямал шиг өндөр амжилт үзүүлж чадаагүй. Гэсэн хэдий ч Валенсиа болон Мальорка багуудад амжилттай тоглосноор 1xBet-ийн албан ёсны түнш болох Парис Сен-Жермен багт нэгдсэн. Парис дахь хоёр дахь улиралдаа Ли Кан Ин тогтмол сайжирч, талбай дээр илүү их хугацаа өнгөрөөх болж, олон байрлалд амжилттай тоглож байгаа нь түүний хөгжиж байгааг илтгэнэ.
Такүми Минамино (Япон, Монако)
Такүми Минаминогийн Зальцбург багийн хамтрагч болох Эрлинг Холанд дээд түвшинд өөрийн байр суурийг амжилттай эзэлсэн бол, Такүми Минаминогийн хувьд Ливерпүүлд тийм ч тод амжилт гаргаж чадаагүй. Гэсэн ч Япон тоглогчийн ур чадварыг үгүйсгэх нэгэн үгүй. Энфилдээс явсны дараа тэрбээр Францын Лиг 1-ийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг болох Монакод дараалан гурав дахь улиралдаа амжилттай тоглож байна.
Каору Митома (Япон, Брайтон)
27 настай Япон жигүүрийн тоглогч Каору Митома нь онцгой дриблингийн чадвараараа танигдсан бөгөөд Брайтоны хөгжөөн дэмжигчдийн хамгийн дуртай тоглогчдын нэг юм. Түүний Премьер лиг дэх амжилт бүр ч илүү байх байсан ч бэртэл гэмтлүүд түүнд саад болсоор байна. Гэсэн ч тэрбээр 75 тоглолтод 15 гоол, 13 гоолын дамжуулалт гэх тун дажгүй статистик үзүүлж байгаа билээ.
Хван Хи Чан (БНСУ, Вулверхэмптон)
Солонгос довтлогч Хван Хи Чан энэ улирлын турш гэмтэл бэртэлтэй байсаар ирсэн тул түүний хувьд нэлээд тогтворгүй, хүндрэлтэй улирал үргэлжилж байна. Гэсэн ч 2023/2024 оны улиралд тэрбээр өөрийн хүчин чадлыг бүрэн харуулсан бөгөөд зөвхөн Английн Премьер лигт л гэхэд 26 тоглолтод 12 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн байна.
Ватарү Эндо (Япон, Ливерпүүл)
Такүми Минаминогийн нэгэн адил Ватарү Эндо нь Ливерпүүл багийн үндсэн тоглогч болж амжаагүй ч, ийм том багийн нэгэн хэсэг болох нь өөрөө аль хэдийн нэр төрийн хэрэг юм. Тэрбээр өмнө нь Бундеслигийн Штутгарт багт өндөр түвшинд тоглож, 99 тоглолтод 12 гоол, 11 гоолын дамжуулалт өгч байжээ.
Мехди Тареми (Иран, Интер)
Иран довтлогч Мехди Тареми нь Лаутаро Мартинес болон Маркус Тюрам нарын урдуур үнэлэгдэж, гараанд хараахан гарч чадахгүй байгаа. Гэсэн хэдий ч улирал өнгөрөх тусам Симоне Инзаги түүнийг илүү олон удаа сэлгээгээр талбайд оруулж, боломж олгосоор байна. Сануулахад, Мехди Тареми нь өмнө нь Порту багт тоглох хугацаандаа 182 тоглолтод 91 гоол оруулж, Португалд 7 цом хүртсэн туршлагатай тоглогч юм.
Абдукодир Хусанов (Узбекистан, Манчестер Сити)
20 настай Узбекийн хамгаалагч Абдукодир Хусановын Премьер лиг дэх анхны минутууд нэлээд хүндхэн байсан ба түүний алдаанаас болж Челси гоол оруулсан. Гэсэн ч тэрбээр богино хугацаанд Премьер лигт дасан зохицож, сайжирсан тоглолтууд үзүүлсээр байна. 2023 оны зун тэрбээр Беларусийн лигт тоглож байсан тул анхны тоглолтын дарамт мэдэрсэн нь ойлгомжтой. Хусанов нь ихээхэн потенциалтай тоглогч бөгөөд түүний төлөө зарцуулсан 40 сая еврог давуулан биелүүлэх авьяас түүнд бий.