Монголчуудын хийморь бахархлын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн”
төслийн хүрээнд хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, Монгол Улсын
Соёлын
Монголчуудын хийморь бахархлын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төслийн хүрээнд хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Ү.Хүрэлбаатар нар “Түмэн хишигтэн” симфони туульсийн бүтээл туурвилаа. Монголын тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд олны хүртээл болон эгшиглэх энэхүү шинэ бүтээлийн талаар яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг дор толилуулав.
-Хөгжмийн зохиолч Б.Чинбат та хоёр “Түмэн хишигтэн” симфони туульсийн бүтээл туурвисан байна. Анх энэ бүтээлийг туурвих санаа яаж төрөв?
-Анхны санаа бол яах аргагүй Чинбатынх. “Аугаа их ухаанаар дэлхийг дайтаж эзэлсэн Эзэн хааны “Түмэн хишигтэн” болоод түүний үнэнч баатруудад зориулсан хөгжмөө зохиож байна. Их түүхийг уншиж, судалж, ухаарах тусам улам их хүсэл сэтгэл минь оргилж, хөгжмийн маань ая аялгуунууд аяндаа урсан гарсаар байна” гэж facebook хуудаснаа бичсэнийг би уншиж бахархаж байсан. Гэтэл нэлээд хугацаа өнгөрсний дараа надад энэ уран бүтээлдээ хамтран ажиллах санал тавьсан. Тэгээд л хамтран ажиллаж эхэлсэн дээ.
-Анхны сэтгэгдэл хэрхэн төрөв?
-Уран бүтээл туурвихад анхны сэтгэгдэл анхны хайрын харц шиг утга төгөлдөр, хөтчийн үүрэгтэй байх шиг санагддаг. Чинбат симфонио үндсэндээ биччихсэн байсан. Анх “Pro Sounds” студийн гадаа Чинбатын машин дотор хэсгээс нь сонсоход хүзүүний ард нэг юм нуг хийгээд явчих шиг санагдсан. Өүлэн эхээс үр төрж байгаа юм шиг, Чингис хаан морьтойгоо эргэцэж байх шиг, хурц харцтай идэр чийрэг эрс хайрцаглан жагсчихсан дайлаар мордож байгаа юм шиг, тэр бүхэн нь Монгол төрийн бөхөлгөө, баталгаа юм шиг тийм сонин эх оронч үзэл дэвэрсэн сэтгэгдэл төрсөн шүү. Дараа нь Б. Чинбатын гэрт нь очиж бүрэн эхээр нь сонсож санал онолоо ярилцсан. Хамгийн сүүлд манай гэрт үг, ая данг эцэслэн тааруулж цэгцэлсэн. Анхны сэтгэгдэл гэдэг үнэхээр уран бүтээлийн өрөм нь юм даа.
-“Түмэн хишигтэн” зохиолоор чухам юуг харуулахыг зорьсон юм бэ?
-Товчоор хэлбэл, монголчуудын өнө мөнхийн бахархал болсон эх оронч сэтгэлгээ, үндэсний ухамсарыг илэрхийлэхийг зорьсон. Энэ нь мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмний их суу ухаан хэрхэн төлөвшиж, өнөө цагийн үрс хойчис бидэнд хэрхэн өвлөгдөн ирснийг өгүүлнэ гэсэн хэрэг юм. Ийм өндөр босгыг давахад нэг цөм санаа, цул үйл явдал хэрэгтэй шүү дээ. Тэр нь Түмэн хишигтэн гэж бид үзсэн хэрэг. Түмэн хишигтэн бол Чингисийн амь сахигч, төрийн бөхөлгөө, түмний хишиг төдийгүй тэнгэрийн элчис байсан. Чингис хаан “Ерэн таван мянгатаас өмчлөн ялгасан Түмэн Хишигтэнийг минь миний суудалд суух хөвгүүд ургийн урагт гэрээс мэт санаж, үл гомдоон сайтар асрагтун. Эд Түмэн хишигтэнийг миний эрхэм хутаг хэмээс үү” гэж гэрээслэн айлдсаныг “Монголын нууц товчоо”-д зориуд тэмдэглэн үлдээсэн нь буй. Монголын үрс хойчис бид эзэн хааныхаа айлдварыг үеийн үед, ургийн урагт санаж, хэрэгжүүлж явах учиртай. Ийм л гэгээн бодлын гүнээс “Түмэн хишигтэн” симфони туульсийг туурвисан гэж ойлгож болно. Үнэхээр Түмэн хишигтний түүх бол морин тамгатай Монголын түүх юм.
-Яруу найрагчийн хувьд туульсийн өргөн цараатай сайхан шүлэг бичсэн байна. Тэр тухай зарим нэг зүйлийг тодруулъя гэвэл юу хэлэхсэн бол?
-Симфони бол хөгжмийн бүтээл. Тиймээс яруу найрагчийн хувьд хөгжмөөр илэрхийлсэн тэр дүр дүрслэл, гүн санаа, түүхэн үйл явдлыг үгээр тодруулж тодолно гэсэн үг. Яруу найраг бол өөр өө яруусал. Энэ нь хөгжмийн яруусалтай нэгдэхээр тэнгэрлэг аялгуу болж таарна. Б.Чинбатын хөгжим бол Монгол хаадын гүн ухааны язгуур уг сурвалжийг өнөө цагийн оюун сэтгэлгээгээр хурайлан буулгаж, шинэ зууны хөрсөнд тарьж ургуулахыг зорьсон монгол үндэсний бахархлын нэгэн охь дээж нь юм. Мөнх тэнгэрийн хүчин дор дэлхийг засаглаж явсан монгол үндэстэний энэ цагийн сэргэн мандлын уриа дуудлагын нэг нь монголчуудын хийморь бахадлын бодит шүтээн “Түмэн хишигтэн” төсөл, түүний хүрээнд зохиогдсон энэх үү симфони туульсийн бүтээл байгаасай гэж уран бүтээлчийн хувьд хүсэж байна. Тиймээс “Талын эрэлхэг баатрууд хойчистоо түүхээ тамгалан үлдээлээ. Монголын ирээд үйн үр хойч хишигтнийг асартугай, дээдлэн биширтүгэй” гэж Чингис хааныхаа айлдварыг санан санан бичсэн дээ.
-Бид XIII зуун, Чингис хааны тухай их ярьж байна. Түүнийг өнөөгийн Монголын хөгжил дэвшилтэй холбохын тулд эн тэргүүнд юу хийх ёстой юм бэ?
-Хүн төрөлхтний XIII зууны дэлхийн түүх хэрэг дээрээ монголчуудын түүх гэж бодоход монгол хүн бүрийн зүрх сэтгэлд омогшил төрдөг. Л.Н.Гумилевийн хэлсэнчлэн XIII зууны Монголын их гүрэн монгол угсаатны эрчим хүчний түрэлт, долгисын үр болон байгуулагдсан. Аливаа угсаатны хүч чадал оршин тогтдог биосферийн амьд бодисын эрчмийн түрэлт шинэ зуунд монголчуудад эргэн ирж буй шиг санагдаж байна. Тэр үед даяаршлын хэв загварыг нэгэнт тогтоочихсон монголчууд эдүгээ оюуны даяаршлын хэв загварыг тогтоож яагаад болохгүй гэж. Тиймээс өвгөдийн түүхээр бахархах төдийгүй үргэлжл үүлэх нь бидний зорилго.
Нулимсан дусал шиг тунаж үлдсэн жаахан газар нутгаа эх оронч сэтгэлээр хайрлаж, үр хойчдоо элэг бүтэн өвлүүлэн үлдээх юмсан гэж “Алд газрын төлөө амиа дэвсэн, сэтгэлийг хурааж” явсан талын баатруудын тухай дүрсэлж “Мөнх тэнгэрийн суу ухаан зарлигаа бидэнд илгээж, цагаан шонхор хөх тэнгэрээс хөрстөд бууж, шинэ Монгол мандсаныг даяарт тунхаглан унаган туурай тамга дарав” хэмээн тодлон хэлэхийг хүссэн юм.
“Түмэн хишигтэнийг минь ... ургийн урагт гэрээс мэт санаж, үл гомдоон сайтар асрагтун” гэсэн эзэн богд Чингис хааны айлдвар гэрээсийг Монголын үр хойчис дээдэлж, хэрэгжүүлж явах учиртай. Өвгөдийн сүнсийг хилэгнүүлж, үр хойчсынхоо өмнө нүгэл үйлдэж болохгүй. Дээд тэнгэрээс заяатай дээлэн дарцагтай монголчуудын морьд нь үүрсэн эвшээж байна. Энх амгалан тогтож, Их Монгол улсаа сэргээн мандаав. Түмэн хишигтнээр төрөө бөхөлж, уухайн түрлэгээр нь урагшлан хөгжинө өө.
“Хараа ихт тугаар, харгих хэнгэргээр, уухайн түрлэгээр, ухааны бяраар, Их Монголын төрийг манаж явтугай. Түмэн хишигтнээр төрөө бөхөлтүгэй” хэмээн “Түмэн хишигтэн” симфони туульсийн бүтээл үеийн үед санамж, сэрэмж, бахархал хүндэтгэл болох болтугай гэсэн ерөөлийг талбия аа. Түмэн хишигтэн бол баатруудын баатрууд билээ.
Шинэ бүтээлийнхээ талаар сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сэтгэгдэл (16)