2008 оны 12-р сарын эхээр би Мишээл нэртэй, нэг настай бяцхан охиныг гудамжнаас "олоод" тэр дороо алдчихаж билээ. Тэгэхэд би өөрийн найз Гэрлээгийнхээ хамт Шинжлэх ухаан, мэдээллийн төв паркийн урдуур явж байтал дөч гаран насны нэгэн эр тэсхим өвлийн хахирган хүйтэнд хөлдүүс болсон цементэн дээр суучихаад нэг настай жаахан охин тэвэрчихсэн гуйлга гуйгаад сууж буйг хараад өөрийн эрхгүй зог тусаж, сэтгэл өвдөж түүнтэй ярилцаж билээ. Охин эхэр татан уйлах бөгөөд эцэг нь ч бас нулимс унагаж байлаа. Ийм хоёр амьтныг өрөвдөхгүй өнгөрөх хэн байх вэ?
Тэр хавиар явж байсан хүмүүс бүгд л ядахнаа таван зуугаас мянган төгрөг сарвайж, часхийн ёолон уйлах бяцхан охиныг хараад дэмий л өрөвдөн өөр хоорондоо ярилцана. Охины эцэг над руу харан "Охиныг минь аваач, охиныг минь авах сайхан сэтгэлтэй хүн байна уу? Ээж нь нас барчихсан юмаа" гэж уйлан учирлав. Толгойд ямар ч хоёр дахь бодол, эргэлзээ төрсөнгүй. Охиныг шуудхан шүүрч авангуутаа "Ахаа, охиныг чинь авлаа шүү. Та гомдолгүй биз? Би авлаа шүү" гэвэл мань эр "Баярлалаа, миний охиныг сайн харж хандаарай, танд баярлалаа" гэж хариулсан юм. Ингээд найзтайгаа хоёулаа охиныг аваад такси барихаар шууд зам руу гуйлээ. Тэр хүйтэнд охиныг нэг минут ч гадаа байлгах харамсалтай санагдана.
Гэтэл ямар сонин зүйл болсон гэж санана. Охин миний гар дээр ирэнгүүтээ уйлахаа больчихож билээ. Хүний бяцхан үр тэрхэн мөчид энэрэл хайрын тэнгэр эгшин зуур ивээснийг мэдсэн юм бол уу?
Мэдээж тэр бяцхан охиноос олон хоног сарын турш наад захын арчилгаа аваагүйгээс болж эхүүн эвгүй үнэр ханхалж байв. Тэр мөчид би эх хүний хайрыг дахин нэг мэдэрч билээ. Такси барих гэж зогсох зуураа охиныг гэртээ аваачиж дулаацуулаад усанд оруулж хажуугийн дэлгуүрээс шинэ хувцас худалдан авч өгнө, тэгээд эмч эгч рүүгээ барьж гүйнэ. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлнэ дээ гэж бодож байлаа. Тэр өдөр ядахнаа цас орж байсан учир такси ч зогсохгүй өнгөрнө.
Гэтэл мөдхөн охины эцэг араас гүйж ирээд "Би охиноо буцааж авъя аа" гээд уйлан дуугарч эхлэв. Тэгэхэд нь би "Тэгвэл охинд чинь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаад хүлээлгэж өгнө өө. Болбол асрамжийн газарт өөрийн гараар хүргэж өгөөд хаана өгснөө таньд хариуцлагатайгаар мэдэгдье" гэвэл зөвшөөрөхгүй охиноо булааж авахаар зүтгав. Яг энэ мөчид аав нь надаас шүүрч авах гэхэд охин дахиад л часхийтэл уйлж гарах нь тэр. Тэгтэл ч удтал хүлээсэн такси ирээд зогсчихсон, нөгөө аав надаас хүүхдээ буцааж авах гээд зууралдчихсан, эргэн тойрон баахан хүмүүс энэтхэг кинонд гардаг шиг үзүүлбэр үзээд зогсчихсон байв. Би ч бас "За яршиг, хүний эрхийн Ичинноров "хүүхэд хулгайлсан" хэрэгт ороод яахав" гэж бодогдоод явчлаа. Аав ч охиноо авах гээд уйлаад байдаг.
Охиныг аавд нь буцааж өгөөд "Асрамжийн газарт охиноо хүргэж өгөөрэй, ингэж гадаа хүйтэнд байлгаж болохгүй шүү" гээд явлаа.
Таксинд суусан хойно найз бид хоёрт охины төлөө харамсах сэтгэл ихээр төрсөөр байж билээ. Найз маань "Яасан азгүй хүүхэд вэ? Хэдхэн хором өнгөрсөн бол энэ хүүхдэд шал өөр хувь заяа оногдох байлаа шүү дээ" гэж халаглан сууна. Миний хувьд охины тухай бодол санаанаас маань гарч өгөхгүй зовоосоор. Тэссэнгүй хоёулаа хэсэг хугацааны дараа нөгөө газраа дахиад очлоо. Майз маань нэг санал хэллээ. "Тэр хүн чамайг таниад их мөнгө авах гэж бодсон байж магад тэгэхээр аавд нь би мөнгө өгөөд сайн ярилцья, чи машин дотор хүлээж бай. Би яриад охиныг аваад ирье" гэв. Би саналыг дэмжлээ. Байсан мөнгө 30000 төгрөгөө өгч найзыгаа охины аав руу явууллаа. За тэгээд би гэдэг хүн таксин дотор суугаад хүлээгээд байдаг, найз маань ирдэггүй. Бараг 40 минутын дараа хөлдөж үхэх шахсан амьтан буцаж ирэв ээ. "Ямар ч нэмэр алга. Нөгөө нөхөр чинь ерөөсөө хүүхдээ өгөхгүй гэнэ. Би ч мөнгө нэмэрлэлээ. Зангүй. Тэр хавьд байсан эмэгтэйчүүд хуртэл охиныг надад өгч явуулахыг ятгаад дийлсэнгүй, охин уйлаад л байна" гэсээр ирлээ. Харин энэ удаа бид хоёр охины нэр, насыг нь мэдэж авсан юм. Охины нэр Мишээл. Нэг настай.
Яг тэр үед би хоёр хоногийн дараа Америк руу удаан хугацаагаар явах гэж байлаа. Ингээд Хотын цагдаагийн газрын хүүхдийн хэлтсийн Алтанцэцэг дэслэгчийн гар утсыг олж, түүнд энэ тухай мэдээллийг өгч охиныг яаралтай халамж хамгаалалтанд авахыг хүслээ. Нөгөө хүн "Бид одоо ингэсгээд гарна. Машин хүлээж байна" гэх аястай нэг юм хэллээ. Ингээд маргааш нь завгүй өнгөрч, нөгөөдөр нь Америк явсан юм.
Гэтэл найз маань надад захидал бичиж хэд хоногийн дараа нөгөө хоёр чинь өнөөх газраа суусаар байна гэсэн юм даа. Тэгэхэд тэр хүн охиноо орлогын эх үүсвэр болгон ашиглан мөнгө олж, архи авч уудаг юм байна гэх бодол өөрийн эрхгүй төрж билээ. Охиныг хамгаалалтдаа авна гэж амлаад түүнийгээ биелүулээгүй цагдаагийнхны талаар хэлэх үг ч олдсонгүй.
Би бурхны бэлэг болсон хөөрхөн хүүтэй. Охинтой болохсон гэж олон жил мөрөөдөж явсан хүн. Тэгээд охинтой болбол Мишээл гэж нэр өгнө дөө гэж боддог байлаа. Ингэж л би миний тусламж маш хэрэгтэй байсан нэг настай бяцхан Мишээл охиныг гудамжнаас олж аваад олсон даруйдаа эргээд алдчихсан юм даа. Мишээл охин аавтайгаа үлдсэн.
Бидний эргэн тойронд хүсээгүй жирэмслэлтээс төрсөн, үхэл хагацал, өнчрөл зовлон, хүчирхийлэл дарамт үзсэн гэх хүүхдийн асуудал дэндүү их болжээ. Энэ бол монголчууд бидний өнөөгийн тулгамдсан асуудал болсон зүйл байна. Уг нь хүний амьдралын хувь заяаны хувийг олж, хорвоо дэлхийд мэндэлсэн үрсийг эх орон, эцэг эх нь угтан тосч аваад гар дээрээ бөмбөрүүлэн өсгөх учиртайсан.
Мишээл охины аав шиг эцэг эхийн үүргээ биелүүлж чадахгүй хүмүүсийг төр засаг анхааралдаа авч энэ эрхийг нь хасаж, эцэг эх байх хүсэлтэй хэрнээ үр хүүхэдтэй болж чадахгүй яваа юм уу, эсвэл хэний ч хүүхдийг голохгүй өсгөөд өгөх сайхан сэтгэлтэй гэр бүлийг олж өгөх үүргийг хулээх ёстой. Дүн өвлийн хуйтэнд, нялх хүүхдээ тарчлаан уйлуулж, гудамжинд мөнгө олоод сууж байгаа согтуу эр тэнд хэдэн сар бүү хэл хэдэн минут ч суух эрхгүй баймаар.
Хөршүүд нь ямар нэг болохгүй зүйл байгааг ажиглан цагдаад мэдээлдэг, цагдаа ч тэр дор нь хүрч ирээд хүүхдийг авч явдаг, тэр бүү хэл гэртээ хүүхдээ цоожлоод орхисон эцэг эхтэй хатуу хариуцлага тооцдог хууль барууныханд байдгийг бүгд мэднэ. Энэ бол хатуу мэт хэрнээ энэрэлтэй хууль санагдана. Учир нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж яваад галд шатаасан тохиолдол манайханд дэндүү олон. Үүнээс хамгаалах үүднээс ийм бодлого хэрэгжүүлдэг ажээ. Манайд зуны цагт хөдөө оймсгүй бакаал өмсүүлж гүйлгэсээр хөлийг нь холгосны улмаас цусанд нь бохир орж амь нас нь дээсэн дөрөөн дээр болсон хүүхэд хүртэл эмнэлэгт хэвтэж л байдаг. Ийм явдал хүний эрх хөгжсөн газар тохиолдсон бол үл хайхарсан үйлдэл гэж үзэн шийтгэдэг аж. Үүгээр эрүүгийн болоод иргэний хариуцлага хүлээлгэдэг, торгууль төлүүлдэг төдийгүй ийм хүүхдийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хүртэл авдаг ажээ.
Монголын төрийн үнэт өмч нь газар шороо, тусгаар тогтнол мөн үү гэвэл мөн. Гэвч үүнээс үнэт зүйл бол ирээдүй хойч үе минь болсон үх хүүхдүүд маань билээ.
Хэдэн сарын дараа UBS телевизийн "Гэртээ харих замд" нэвтрүүлгийн хамт олон энэ хэргийн араас орж, Мишээл охиныг олж аван улсын асрамжийн газар хүлээлгэж өгсөн байсан. Тэдний олж тогтоосноор Мишээл охины ээж амьд бөгөөд аавтай нь хамт охиноо ашиглан архины мөнгө олдог эмэгтэй байжээ. Мишээл охиныг сайн хүмүүсийн гарт олж өгсөн "Гэртээ харих замд" нэвтрүүлгийн хамт олонд би маш их талархаж байна. Тэдний сайн үйлс улам цэцэглэх болтугай.

Сэтгэгдэл (27)