

ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл энэ сарын 8-20-ны өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар санал хураалт явуулсны дүнд гишүүн орнуудын санал нэгтэйгээр манай улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж байна.
Өнөөдөр Вена хотноо хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болно.
Д.Ундрах 24tsag.mn