БАРИМТ 1
Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон.
БАРИМТ 2
Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино.
БАРИМТ 3
Израилын хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд дэлхийн цорын ганц еврей орон юм. Еврейчүүдээс гадна арабын Мусульманчууд, Христийн шашинтнууд, Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.
БАРИМТ 4
Өнөөгийн Израил улс нь гурван мянга гаруй жилийн турш Иудаизмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израилын нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм.
БАРИМТ 5
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британийн Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг еврей, араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Барилдлага нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр засгийн газар Израилыг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израилын дайнд Израил ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-ын хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болсон бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна.
БАРИМТ 6
Израил улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израил нь Египет, Йордан зэрэг орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.
БАРИМТ 7
Израил нь төлөөллийн ардчилалтай бөгөөд парламентын системтэй, сонгох эрх нь хүн бүрт оногдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израилын хууль тогтоох байгууллага нь Кнессет.
БАРИМТ 8
ҮНБ-ээр тооцвол Израилын эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөө Ойрх Дорнодын орнуудад дээгүүр жагсдаг.
БАРИМТ 9
Улсын нийслэл болон засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел-Авив юм.
БАРИМТ 10
Их Британийн захирах эрх (мандат)-ын үед энэ газрыг бүхэлд нь Палестин (еврей: פלשתינה) гэж нэрлэдэг байв.
БАРИМТ 11
1948 онд тусгаар тогтнолоо зарлсаны дараа уг улс нь албан ёсоор Израил улс (еврей: מְדִינַת יִשְׂרָאֵל, Medīnat Yisrā'el [mediˈnat jisʁaˈʔel]; араб: دَوْلَة إِسْرَائِيل, Dawlat Isrāʼīl, [dawlat ʔisraːˈʔiːl]) хэмээх нэрийг авсан. Дараа нь бусад хүмүүс Эрэц Исраэль, Эвэр, Сион, Жудеа гэх мэт түүхэн болон шашны нэршилүүд санал болгосон боловч түтгэлзүүлж, Бен-Гурионы "Израиль" гэсэн нэр нь дэмжигдсэн.
БАРИМТ 12
Тусгаар тогтнолын эхний долоо хоногт засгийн газар нь Израилын иргэнийг илэрхийлэхийн тулд "Израилчууд" гэсэн нэр томъёог сонгож, анх Гадаад харилцааны сайд Моше Шарет нь албан ёсоор хэрэглэсэн гэдэг.
БАРИМТ 13
1,5 сая жилийн өмнө орчин цагийн Израилын газар нутаг дээр хүний амьдарч байсан мөрийг Галилей тэнгисийн хажууд байдаг Убейдиад олсон. Палеолитын бусад дурсгалт газрууд нь Табун, Кесем, Манотын агуй юм. Африкаас гадна олдсон орчин үеийн хүмүүсийн хамгийн эртний олдворуудыг 120,000 жилийн тэртээ одоогийн Израилын хойд хэсэгт орших Схул, Кафзехаас олсон юм. МЭӨ XX мянганы орчимд Натуфийн соёл уг нутагт оршин тогтнож байжээ.
БАРИМТ 14
Энэ газар нутгийн эртний үеийн түүх нь тодорхоогүй байна. Орчин үеийн археологийн судалгаа нь Торагийн Жошуагийн номонд гардаг еврейчүүдийн өвөг дээдэс нь Египетээс гарж Ханааныг эзэлсэн түүхийг үгүйсгэж, үүнийг еврейчүүдийн үндэсний домог гэсэн. Хүрлийн зэвсгийн сүүлчийн үед (НТӨ 1550–1200) Ханааны ихэнх хэсэг нь Египетийн хаант улсад хүндэтгэл үзүүлж, хараат улс болов. Израилчуудын өвөг дээдсийг семит хэлтэй энэ нутгийн уугуул хүмүүс байсан гэж үздэг.
БАРИМТ 15
Самуелын дараа тэд өөрсдийн гэсэн хаантай болсон бөгөөд түүнийг Саул гэдэг байв. Тэрээр Израилчуудын удирдагч байлаа. Түүний дараа Давид хаан ширээнд суусан бөгөөд Израилын хаант улсыг МЭӨ 1000 оны үед байгуулан, нийслэлийг Иерусалим хэмээн зарлан тунхаглажээ. Түүний хүү Соломон хаан ширээнд суусан бөгөөд Иерусалим хот дахь анхны Ариун Сүмийг Бурханы алдарт зориулан барьсан байна. Соломон МЭӨ 928 онд насан өөд болсон бөгөөд түүнийг нас эцэслэсний дараа Хаант улс 2 хэсэг хуваагдан салж Хойд Хаант улсыг Израил хэмээж нийслэлийг Самари гэж зарласан бол, Өмнөд Хаант улсыг Иуда хэмээж нийслэл нь Иерусалим хэвээр үлдсэн юм.
БАРИМТ 16
Ассиричууд МЭӨ 722 онд Израилыг эзлэн авж, ард иргэдийг нь цөллөгт явуулсан бол МЭӨ 586 онд Вавилонийн Эзэнт Гүрэн Иудаг эзлэн авж Вавилон руу цөлсөн. Гэвч Вавилон Персүүдэд эзлэгдсэний дараа Иудачуудыг нутагт нь буцааж хагас хараат байдалтай захирч байв. Үүний дараа Грек болон Ромын эзэнт гүрэн энэхүү дэглэмийг уламжлан захирч байлаа.
БАРИМТ 17
МЭ 70 оны үед Ромын цэргүүд Иерусалим уруу дайран давшсаар Иерусалим хот болон Ариун сүмийг сүйтгэн шатаагаад явсан юм. Үүний дараа МЭ 132 Ромын цэргүүд дахин ирж еврейчүүдийг хайр найргүй хядсан бөгөөд энэ бүхний дараа маш цөөхөн тооны еврейчүүд үлдсэн юм. Бага тооны еврейчүүд Израилын нутагт амьдарч, бусад нь өөр улс орон луу дүрвэн амьдарч байв. Энэ дүрвэлт, дайжилтийг еврейчүүд Диаспора гэж нэрлэж байв.
БАРИМТ 18
Олон еврейчүүд дахин Галил (Израилын нэгэн аймаг) уруу нүүсэн. МЭ 2-4 зууны үед еврей багш нар еврей номууд болох Мишна, Талмуд зэрэг чухал номуудыг дахин бичсэн. Одоогийн Израилын нутагт олон улс дайн дажин үймээн самууныг тарьж явсаар МЭ 635 онд Византын Эзэнт Гүрэн, дараа нь арабчууд эзлэн авч 1516 он хүртэл байсан бөгөөд үүний дараа Османы Эзэнт Гүрэн 20-р зууныг хүртэл ноёрхож байлаа.
БАРИМТ 19
Израил улс газар нутаг, хүн ам багатай хэдий ч олон томоохон дайнд ялалт байгуулсаар ирсэн хүчирхэг улс юм.
БАРИМТ 20
Еврей үндэстэн Нобелийн шагналтнаараа тэргүүлдэг ба Дэлхийн эдийн засгийг тэд атгаж байна.
БАРИМТ 21
1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврей хоёр улс болгосон. Үүнийг нь арабчууд маш ихээр эсэргүүцэв. 1948 онд Израил улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израил руу довтлон Израил-Арабын дайн эхэлжээ.
БАРИМТ 22
2021 оны байдлаар Израилын хүн ам 9,344,900 орчим байсан бөгөөд үүнээс 74,2 хувь нь еврей гэж бүртгэгдсэн байв. Арабчууд хүн амын 20.9 хувийг эзэлж байсан бол араб биш христийн шашинтнууд болон иргэний бүртгэлд шашин шүтлэггүй гэж бүртгэгдсэн хүмүүс 4.8 хувийг эзэлж байна.
БАРИМТ 23
Сүүлийн арван жилийн хугацаанд Румын, Тайланд, Хятад, Африк, Өмнөд Америкийн олон тооны цагаач ажилчид Израилд суурьшсан. Тэдний олонх нь тус улсад хууль бусаар амьдардаг тул бодит тоо баримт тодорхойгүй байгаа боловч 166,000-203,000 гэсэн тооцоо байдаг. 2012 оны 6 сар гэхэд ойролцоогоор 60,000 Африк цагаачид Израилд нэвтэрсэн. Израилчуудын 92 орчим хувь нь хот суурин газарт амьдардаг.
БАРИМТ 24
Израилчуудын дундаж наслалтыг 82.5 жил гэж тооцоолжээ. Энэ нь дэлхийд 6-т жагсах үзүүлэлт байв.