Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгаас гарна гэсэн тийм зүйл огт байхгүй. Трампийн тарифаас болоод гадаад худалдаа, хөрөнгө оруулалт бүх зүйл буцаад 1985 оны өмнөх нөхцөл байдалд ороод байна. Тэгэхээр амаргүй үе ирээд байна.
Гадна талд дэлхий бужигнаж байгаа энэ үед монголчууд дундаа бужигнаж болохгүй. Тиймээс хүн нам гарна гэсэн зүйл байхгүй. Хүн нам энэ дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн сонгуулиас үл шалтгаалан Засгийн газарт ажиллана. Ийм үед улсынхаа төлөө ажиллах нь бидний үүрэг. Бид бол намын эрх ашгаас илүү Монгол улсын эрх ашиг чухал. Манай намын хоёр гишүүн зодолдсон гээд байгаа нь бодит биш мэдээлэл" гэв.
Сэтгэгдэл (31)