Сүүлийн үед сошиал ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн эрэлт, хэрэгцээтэй байгаа хүн бол яах аргагүй ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мөн. Гэхдээ тэрбээр хамгийн сөрөг дүрээр гарч ирж байна. Учир нь хүний эрхийг зөрчсөн баривчилгаа, хэвлэлийн эрх чөлөөг хөндсөн гэгдэх асуудалд эсрэг байр сууринаас хандаж, "хэвлэлийн эрх чөлөөнд халдаагүй гэнэ ээ" хэмээн мэдэгдсэн.
Тодруулбал, "Ноорог креатив студио"-гийн залуусыг хойшлуулшгүй ажиллагаа явуулан шөнөжин байцааж, ажлын байранд нь нэгжлэг хийж, хувийн гар утас болон техник хэрэгслийг хураан авсан байдаг.
Цагдаа болон хуулийн байгууллагын өмнө сайд нь гарч гүйж, индэр дээрээс мэдээллийг нягталсан, хэлсэн үг үсэг, цэг таслалдаа хариуцлага хүлээнэ гэсэн явдал олны эгдүүцлийг хүргэсэн нь худлаа зүйл бус. Сайд энэ хэрэгт буурь заасангүй, чухам олны анхааралд орох гэсэн үйлдэл байлаа хэмээн шүүмжлэх нэгэн ч байна. Үүнийгээ "ард түмэн тайлбар хүсээд байгаа юм чинь" гэдэг гоё үгээр хачирлаж ярих нь арга ч үгүй биз.
Алдарт "Би чамд хайртай" кинон дээр "Баяраа өөрөө л уначихсан юм билээ шд" гэдэг шиг "О.Алтангэрэл сайд өөрөө л уначихсан юм билээ шд". Өмнө нь гарч гүйж байгаад төөрчихсөн гэвэл зохих болов уу. Тэрбээр галыг унтраасан баатар болох гэсэн ч тос нэмээд, өнөөх нь түүнийг чиглээд дэгдэж байна. Тэр өөрөө л өөрийнхөө дүрийг бүтээсэн.
Сэтгэгдэл (4)