БАРИМТ 1
1935 онд байгуулагдсан, 69585 км² нутагтай олон ястны өлгий нутаг юм.
БАРИМТ 2
Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай.
БАРИМТ 3
Увс аймаг хүн амын бүтцийн хувьд 0-14 Насныхан 33.8 хувь, 15-64 Насныхан 62.7 хувь, 65 ба түүнээс дээш насныхан 3.5 хувийг эзэлдэг. Увс аймгийн хүн амын дундаж нас 24.1 байна.
БАРИМТ 4
Увс аймагт Дөрвөд 42.3 хувь, Баяд 34.2 хувь, Халх 15 хувь, Элжигэн 12 хувь, Сартуул 1.1 хувь, Мянгад 0.5 хувь, Өөлд 0.1 хувь, Захчин 0.1 хувь, Буриад 0.1 хувь, Түрэг угсаатан 7.6 хувь, Хотон 7.4 хувь, Казахууд 0.3 хувийг эзэлдэг.
БАРИМТ 5
Шашин шүтлэгийн хувьд 88 хувь нь Буддизм, 5.4 хувь нь Исламын шашин, 1.9 хувь нь Бөө мөргөл, 1.2 хувь нь Христ шүтдэг.
БАРИМТ 6
1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.
БАРИМТ 7
Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ.
БАРИМТ 8
1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна. Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дуган, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болжээ.
БАРИМТ 9
Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна.
БАРИМТ 10
1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.
БАРИМТ 11
Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд: "Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой" гэжээ.
БАРИМТ 12
Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.
БАРИМТ 13
1925-1931 онуудад Чандмань уулын аймаг, 1931-1932 онд Дөрвөдийн аймаг, 1933 оноос Увс аймаг нэрийг авсан түүхтэй.
БАРИМТ 14
1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ.
БАРИМТ 15
1957 онд барилгын 3-р ангийг Улаангом суманд байгуулснаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4-р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд арван нэгэн багтай бөгөөд есөн баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлж байна.
БАРИМТ 16
Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Хан Хөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Түргэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс (Нүүрст хотгор, Хар Тарвагатай) бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий.
БАРИМТ 17
Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан, Ховд зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг, Ачит гэхчлэн том нуурууд оршино. Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий.
БАРИМТ 18
Аймгийн нутгийн ихэнх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөрстэй, нуурын хэсгээр хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана.
БАРИМТ 19
Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй.
БАРИМТ 20
Увс аймгийн 7 сум ОХУ-тай хиллэдэг.
БАРИМТ 21
Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Тариалан, Тэс, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас, Цагаанхайрхан гэх 19 сумтай.
БАРИМТ 22
Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй.
БАРИМТ 23
Увс аймагт ОХУ руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.
БАРИМТ 24
Тус аймаг бол Үндэсний бөхийн өлгий нутаг юм. Үндэсний бөхийн оргил цолонд хүрсэн Х.Баянмөнх, Н.Батсуурь нар энэ нутагт мэндэлжээ. Мөн Улсын аварга О.Балжинням, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат зэрэг алдар цуутай бөхчүүд олон бий.
Сэтгэгдэл (9)