Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ААШТ Йордан улсын нийслэл Амман хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 38 орны 370 гаруй тамирчид оролцож байгаагаас Монгол улсаа төлөөлөн чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно. Энэ төрөлд 55 кг-д М.Сумъяабазар, 63 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Н.Оргил нар өрсөлдөнө.
Эрэгтэй:
- 57 кг-д Б. Мөнх-Эрдэнэ
- 61 кг-д Т. Түвшинтулга
- 65 кг-д Ц. Цогбадрах
- 70 кг-д Т. Тулга,
- 74 кг-д Б. Батбаяр
- 79 кг-д О. Сүлдхүү
- 86 кг-д Н. Батбилгүүн
- 92 кг-д Б.Бат-Эрдэнэ
- 97 кг-д Г. Ганхуяг
- 125 кг-д М.Лхагвагэрэл
Эмэгтэй:
- 50 кг-д Б.Мөнхнар
- 53 кг-д Ч.Отгонтуяа
- 55 кг-д Б.Отгонтуяа
- 57 кг-д Х.Болортуяа
- 59 кг-д Т.Алтжин
- 62 кг-д С.Цэрэнчимэд
- 65 кг-д Т.Энхжин
- 68 кг-д Э.Дэлгэрмаа
- 72 кг-д З.Болортунгалаг
- 76 кг-д Э.Даваанасан
Л.Баяр
Сэтгэгдэл (3)