БАРИМТ 1
Монгол Улсын түүхэнд мартаж болохгүй, давтаж болохгүй түүхэн үе тохиосон. Үүнийг Цөвүүн цаг хэмээн нэрлэсэн байна. Цөвүүн цаг гэдэг нь Монгол үндэстний оршихуйн үндсийг тасалсан тийм үйл явдал. Түүх гэдэг бол ой санамж, ой санамжаа мэдэхгүй бол хэн ч биш болдог.
БАРИМТ 2
Киноны гол үйл явдал коминтерны үед өрнөдөг. Тухайлбал, коминтерны хурлын материал нь саяхныг хүртэл нууц байсан юм. Коммунист Интернационал ( Коминтерн) гэх олон улсын байгууллага нь 1919 онд байгуулагдаж "Бүх улс оронд коммунист засаг тогтооно" гэсэн гол зорилготой байв. Коминтерн нь 1921-1932 онд МАХН-ын дэргэд төлөөлөгчөө суулгажээ. 1928 онд Коминтерны адал балмад алдаатай бодлогын уршгаар Монголын нийгэм хямралд автаж, сүм хийдүүд хаагдан, дөчөөд мянган иргэн дүрвэж, зэвсэгт бослого гарсан юм.
БАРИМТ 3
Наймдугаар Жавзандамба хутагт Богд гэгээний дүрд мэргэжлийн жүжигчин ажиллаагүй. Тус дүрд Гандандэгчилэн хийдийн гэвч, орчуулагч С.Түвдэнцэрэн бүтээсэн.
БАРИМТ 4
Богд гэгээний өрөөнд тавигдсан жижиг хэрэглэлүүд нь түүхийн жинхэнэ олвдор, цуглуулга юм. Тэдгээр цуглуулга, эд хэрэгсэл нь олны өмнө ил болоогүй байсан.
БАРИМТ 5
Хийдэд шавилан сурч байсан 3 хүүгийнхээ нэгийг нь ээж нь охин гэж хэлэн хэлмэгдүүлэлтээс аварч үлдсэн байдаг. Энэ хэсэг үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөж буй.