Гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт буюу өнөөдөр 13:00 цагт Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.
2008 оноос эхлэлтэй Наурызын баярт зориулсан барилдаан цар тахлын улмаас 2020, 2021 онуудад болоогүй юм. Уг барилдаанд Улсын гарди М.Бадарч улс аймгийн хоёр өөр цолтойгоор гурван удаа түрүүлсэн бол Улсын арслан Ц.Содномдорж, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар тус бүр хоёр удаа түрүүлж байв.
Мөн уг барилдаан түүхэндээ таван удаа улс, аймгийн цолтны хүрээнд болж байв. Өнөө жил мөн улс, аймгийн цолтнууд зодоглох юм. Өөр нэг сонирхолтой баримт гэвэл, Казах түмний зонхилон амьдардаг Баян-Өлгий аймгаас Н.Мустафа начин Аймгийн арслан цолтой түрүүлж байв. Мөн тус аймгаас Улсын начин Б.Баатарцол болон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсмын начин Ц.Сандагдорж нар гурван удаа их шөвөгт шалгарч байлаа.
2008 он
Түрүү бөх: Аймгийн хурц арслан Ц.Содномдорж
Үзүүр бөх: Цэргийн хурц арслан А.Бямбажав
Их шөвөг: Аймгийн арслан С.Багахүү
Их шөвөг: Аймгийн арслан Т.Санчир
2009 он
Түрүү бөх: Улсын заан Б.Соронзонболд
Үзүүр бөх: Улсын начин Б.Чинзориг
Их шөвөг: Улсын начин Д.Батболд
Их шөвөг: Улсын начин Ж.Бат-Эрдэнэ
2010 он
Түрүү бөх: Улсын начин Ц.Содномдорж
Үзүүр бөх: Улсын начин А.Цацабшир
Их шөвөг: Улсын арслан Д.Ганхуяг
Их шөвөг: Улсын гарди Н.Ганбаатар
2011 он
Түрүү бөх: Цэргийн хурц арслан Ч.Санжаадамба
Үзүүр бөх: Аймгийн арслан Л.Цэрэнтогтох
Их шөвөг: Аймгийн арслан Ч.Батчулуун
Их шөвөг: Аймгийн арслан Б.Батмөнх
2012 он
Түрүү бөх: Аймгийн заан Т.Баасанхүү
Үзүүр бөх: Аймгийн хурц арслан О.Гантулга
Их шөвөг: Аймгийн арслан Б.Баатарцол
Их шөвөг: Аймгийн харцага Н.Батсайхан
2013 он
Түрүү бөх: Аймгийн хурц арслан Ч.Батчулуун
Үзүүр бөх: Аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр
Их шөвөг: Аймгийн арслан Б.Баатарцол
Их шөвөг: Аймгийн заан Л.Цээсүрэн
2014 он
Түрүү бөх: Аймгийн хурц арслан Ч.Батчулуун
Үзүүр бөх: Аймгийн хурц арслан Б.Одгэрэл
Их шөвөг: Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар
Их шөвөг: Аймгийн арслан Б.Батдорж
2015 он
Түрүү бөх: Аймгийн арслан Б.Эрдэнэхүү
Үзүүр бөх: Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр
Их шөвөг: Аймгийн арслан Б.Баатарцол
Их шөвөг: Аймгийн харцага Д.Пүрэвдорж
2016 он
Түрүү бөх: Аймгийн арслан М.Бадарч
Үзүүр бөх: Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү
Их шөвөг: Аймгийн арслан Б.Серик
Их шөвөг: Аймгийн арслан Д.Анар
2017 он
Түрүү бөх: Аймгийн арслан Н.Мустафа
Үзүүр бөх: Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар
Их шөвөг: Аймгийн арслан Г.Ганбаатар
Их шөвөг: Аймгийн заан М.Батцэнгэл
2018 он
Түрүү бөх: Аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоо
Үзүүр бөх: Аймгийн арслан Ц.Сандагдорж
Их шөвөг: Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар
Их шөвөг: Аймгийн арслан А.Давааням
2019 он
Түрүү бөх: Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр
Үзүүр бөх: Аймгийн арслан Э.Мөнхбаатар
Их шөвөг: Аймгийн арслан Б.Тайван
Их шөвөг: Аймгийн заан Г.Бадрах
2022 он
Түрүү бөх: Улсын гарди М.Бадарч
Үзүүр бөх: Улсын начин Ц.Сандагдорж
Их шөвөг: Улсын заан Ц.Одбаяр
Их шөвөг: Улсын начин Д.Амаржаргал
2023 он
Түрүү бөх: Улсын аварга П.Бүрэнтөгс
Үзүүр бөх: Улсын харцага Ц.Бямба-Отгон
Их шөвөг: Улсын начин Ч.Батчулуун
Их шөвөг: Улсын начин О.Түмэн
2024 он
Түрүү бөх: Даян аварга Н.Батсуурь
Үзүүр бөх: Улсын заан Б.Бат-Өлзий
Их шөвөг: Улсын харцага Н.Золбоо
Их шөвөг: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
Л.Баяр
Сэтгэгдэл (2)