Хүн амины хэрэгт буруутгагдан 46 жил торны цаана цаазын ялтайгаар амьдарсан Япон эрд 1.4 сая ам.долларын нөхөн төлбөр олгожээ. Төлбөрийг тооцохдоо Ивао Хакамадагийн хоригдож байсан 46 жилийн нэг өдөр тус бүрийг 12500 иен буюу 83 ам.доллараар боджээ.
Залуудаа тэр боксчин байсан гэдэг. Өдгөө 89 настай тэрбээр өөрийн эгч болон бусад хүмүүсийн цуцалтгүй зүтгэлийн үр дүнд 1966 онд дөрвөн удаагийн аллага үйлдсэн хэргээ 2024 онд цагаатгуулсан юм.
Шизүока дүүргийн шүүх даваа гарагт гаргасан шийдвэртээ "нэхэмжлэгчээс 217,362,500,000 иен олгоно" гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Франс Пресс агентлагт мэдэгдэв. Өнгөрсөн есдүгээр сард мөн л шүүх Хакамадаг дахинбуруугүй, цагдаа нар нотлох баримтыгхуурамчаар үйлдсэн гэж үзсэн.
Ийм төрлийн нөхөн олговрын дээд амжилт юм гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Гэвч Хакамадагийн хуулийн багийнхан энэ мөнгө нь түүний зовлон шаналлыг нөхөж чадахгүй гэж мэдэгджээ.
Цаазаар авах ялтай олон арван жил хоригдсон нь Хакамадагийн сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулсан гэж өмгөөлөгчид нь үздэг. Мөн түүнийг зөгнөлт ертөнцөд амьдардаг хэмээн тодорхойлсон байна. Хакамада бол Японы дайны дараах дахин шүүхээр орсон тав дахь цаазын ялтан юм. Өмнөх дөрвөн хэрэг бүгд цагаатгагджээ.
Л.Баяр