БАРИМТ 1
1995 оны гуравдугаар сарын 18-нд "Цэргийн баяр"-аар мэндэлжээ.
БАРИМТ 2
Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул.
БАРИМТ 3
"Дорнын Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Дорнод Гурил ХХК, ХЦ-0208 ангийн бөх.
БАРИМТ 4
180 см өндөр, 110 кг жинтэй.
БАРИМТ 5
2014 онд залуу бөх байхдаа "Аймгийн начин" цол анхлан хүртэж байжээ.
БАРИМТ 6
Дараа жил нь 2015 онд "Аймгийн арслан" болсон.
БАРИМТ 7
Тэрбээр 2017, 2018 онуудын аймгийнхаа баяр наадамд зургаа давсан.
БАРИМТ 8
2013 онд Сумын заануудын барилдаанд хоёр удаа хоёр давж байжээ.
БАРИМТ 9
Өчигдөр болсон Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит барилдаанд түрүүлсэн нь түүний анхны түрүү юм.
БАРИМТ 10
Тэрбээр 2023 онд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит барилдаанд үзүүр булааж байв. Уг барилдаанд Хэнтийн арслан Ш.Отгонтөгс түрүүлжээ.
БАРИМТ 11
Түүнчлэн 2022 онд гурван удаа, 2024 онд нэг удаа дунд шөвөгт үлдэж байлаа.
БАРИМТ 12
Тэрбээр Улсын наадмаар 2022 онд хоёр, 2023 онд гурав, 2024 онд дөрөв давжээ. Магадгүй тэр өнөө жил тав давах биз ээ.
Сэтгэгдэл (1)